MSports logo
Сон Хын Мин Премьер лигийн улирлын 7 дахь гоолоо оруулж, Тоттенхэм Хотспур лигийг тэргүүлж байна
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 24

  • Сон Хын Мин Премьер лигийн улирлын 7 дахь гоолоо оруулж, Тоттенхэм Хотспур лигийг тэргүүлж байна

    Сон Хын Мин энэ улиралд Премьер лигт долоо дахь удаагаа гоолдож, ялагдал хүлээгээгүй Тоттенхэм Хотспур клубийг дахин хүснэгтийг тэргүүлэхэд хүргэв. Даваа гаригт Лондон хотын Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд Тоттенхэм Фулхэмийг 2:0-ээр хожсон тоглолтод Солонгосын од тоглогч Сон нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчээ. Ингэснээр Спөрсийн хожигдоогүй цуврал үргэлжилж, есөн тоглолтод долоо хожиж, хоёр тэнцсэн үзүүлэлттэй байна. Тоттенхэм Хотспур 23 оноотой болж, Манчестер Ситигээс 2 онооны илүүгээр лигийн хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. Сон Хын Мин нь Тоттенхэм багийн ахлах дасгалжуулагч Анж Постекоглоугийн түүхэнд түүхэн амжилт гаргахад нь туслаж, түүнд Премьер лигийн эхний есөн тоглолтонд дасгалжуулагчаар хамгийн сайн эхлэлийг тавихад өөрийн ур чадвараараа  бэлэг барисаар байгаа юм. Өмнөх дээд амжилтыг Майк Уолкер (1992 онд Норвич), Гус Хиддинк (2009 онд "Челси") нар хамтран эзэмшиж нь 22 оноо байжээ. Сон Хын Мин Ливерпүүлийн Мохамед Салахтай энэ улирлын гоолын тоогоор тэнцэж хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд Сон 2021-2022 оны улиралд лигийн мэргэн буучаар Алтан шаахай хүртсэн билээ. Манчестер Ситигийн Эрлинг Хааланд есөн гоолтойгоор хоёр дахь удаагаа Алтан шаахайг авахын төлөө тэргүүлэгчийн байр суурьтай байна. Даваа гаригийн тоглолтын 36 дахь минутад Ричарлисоны дамжуулалтыг Сон авч, хамгаалагч Тим Рэймийг тойрч гарч, Леногийн эсрэг гоол хийсэн байна. Удалгүй Сон Мэддисоны гоолын дамжуулалтыг өгчээ. Сон Хён Мин энэхүү ялалтаа Спөрсийн үнэнч хүмүүст зориулжээ.

     

    "Даваа гарагийн орой, 65,000 шүтэн бишрэгчид цуглажээ. Бид тэднийг баярлуулж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулмаар байна. Бид тоглолтыг хурдан эхлүүлэхийг хүссэн. Энэ ялалтыг авахын тулд бүгд маш их хичээсэн.” гэж тэрбээр тоглолтын дараа хэлсэн байна.

    Дараагийн тоглолтоо Тоттенхэм Хотспур баасан гаригт Кристал Палас багийн эсрэг хийх юм.