1995 онд Сэлэнгэ аймагт төрж, өссөн. Айлын том охин, доороо нэг эрэгтэй дүүтэй. Одоо нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Хоёр хүү маань удахгүй 1 нас хүрэх гэж байгаа. Гэр бүлд спортоор хичээллэдэг ах, дүү хамаатан садан огт байхгүй. Манайхан спортыг маш сайн дэмжигчид байдаг.
Волейболын спортоор 13 настайгаасаа 2008 оноос хичээллэж эхэлсэн. Албан ёсоор хичээллэхээсээ өмнө бага байхдаа хашаандаа, гудамжинд ах эгч нартайгаа сагс, волейбол тоглох дуртай байсан. Спортоор хичээллээд эхэлснийхээ дараа тууштай хичээллэх болсон. Волейбол тоглох болсон шалтгаан бол байхгүй, таалагддаг учраас тууштай хичээллэсэн. Биеийн өндөр 181 см.
Эрэгтэй хүний биед нэг өдөр болох боломж байсан бол гэж өмнө нь бодож үзэж байгаагүй юм байна. Гэхдээ тийм боломж байдаг байсан бол эрэгтэй хүн өдөрт юу, юу хийдэг юм байна гэж оронд нь мэдэрч үзэх байсан. Хүмүүс бол их эсрэг хүйстнийхээ оронд +18 /с***/ хийж үзмээр байна гэж ярьдаг юм байна лээ. Би ч бас оронд нь байсан бол үзээд алдахад яахав дээ
Олны танил хүмүүсээс “crush”-ладаг хүн гэвэл RIHANNA. Өөртөө итгэлтэй байгаа байдал нь, өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж байгаа этгээд байдалд нь маш их хайртай.
Амьтанд нээх дуртай биш. Нохой, мууранд ч дуртай биш. Гэхдээ амьтны зулзагууд өхөөрдөм санагддаг.
Чөлөөт цагаараа усан бассейнд орох дуртай. Сайн сэлдэггүй ч дуртай. Хөзөр тоглох дуртай. Найзуудтайгаа талцаад хөзөрдөх дуртай. Сагсан бөмбөгөөр бас жаахан, жаахан хичээллэдэг.
Эрэгтэй хүнийг маш мэдрэмжтэй, хариуцлагатай, үнэн байгаасай гэж хүсдэг. Хариуцлагатай эрэгтэй хүнд дуртай.
Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан гурван жил түрүүлж байсан. 4 удаа шилдэг довтлогчоор шалгарсан байсан. Энэ амжилтдаа их хайртай байдаг. Сүүлд гэвэл 2019 оны дээд лигээр шилдэг довтлогчийн шагнал хүртсэн. Залуучууд, насанд хүрэгчид холбооны цомоос хэд, хэдэн шилдэг тоглогчийн шагналууд байгаа.
Эргэн тойрны хүмүүсийнхээ толгойнд юу бодогдож байдгийг мэдэхийг хүсвэл би хөвгүүдийнхээ толгойнд юу бодогдож байгааг мэдэхийг хүсэх байсан. Яг одоо бол хоёр хүүгийнхээ юу хүсэж байдгийг мэдмээр байна, мэдэхийг ер нь их хүсдэг. Бие хаа нь өвдөхөөр ч юм уу уйлах үед нь яг яамаар байгааг нь мэдэхгүй болохоор хүнд байдаг.
Сэтгэлээр унасан үедээ хүнд төвөг удахгүйгээр ганцаараа байхыг хичээдэг. Тийм үедээ дуу сонсож, тайвшрахыг хичээдэг. Хүүхдүүдтэй болсноос хойш хөвгүүдээ хараад л сэтгэлээр унасан, хэцүү асуудал тохиолдсон зүйлс бүгд мартагддаг болчихсон.