MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Э.Даваанасан өнөөдөр 17:00 цагаас анхны олимпын наадмын барилдаанаа эхлүүлэх гэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 10

  • ПАРИС 2024: ОУХМ Э.Даваанасан өнөөдөр 17:00 цагаас анхны олимпын наадмын барилдаанаа эхлүүлэх гэж байна

    Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хошой хүрэл медалийн эзэн ОУХМ Э.Даваанасан эхний учраандаа Нигерийн бөх 2016 оны Риогийн олимпоос хойш хоёр дахь олимподоо оролцож буй Африк тивийн хошой аварга, Руибен Ханнатай учраа таарсан байна. Хэрвээ түүнийг ялбал Дэлхийн хүрэл медальт Колумбын тамирчин Татиана Ретериа болон Тунис улсын залуу бөх Зайнеб Сгайер нарын аль ялсантай шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.

    Түүний зоонд 2018 оны Дэлхийн аварга Канадын тамирчин Жастина Ди Стасио, Токиогийн олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Туркийн тамирчин Яасемин Адар зэрэг хүчтэй өрсөлдөгчид байна.