Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпын наадам 33 дахь удаагаа зохиогдож байна. Францын нийслэл Парис хотноо зохиогдож зуны олимпын сүүлийн хоёр дахь өдөр өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдөр олимпын наадмын чөлөөт бөхийн төрлийн сүүлийн жингийн барилдаанууд явагдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн барилдаанууд болох юм.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жин өрсөлдөж буй Дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын аварга МУГТ Төмөр-Очирын Тулга 17:00 цагаас Чэмпс Де Марс Аренад барилдана.
Тэрбээр эхний шатандаа сугалаагаар Кубын тамирчин Алехандро Валдестай учраа таарлаа. Алехандро Валдес нь 1988 онд төрсөн 35 настай. Пан Америкийн хоёр удаагийн аварга, 2017, 2018 оны ДАШТ-ий хошой хүрэл медальтай. Мөн 2016 оны Риогийн олимпоос хойш тасралтгүй гурав дахь жилдээ олимпын наадамд оролцож буй туршлагатай тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн олимпуудад 7 болон 10-р байрт шалгарч байсан удаатай.
МУГТ Т.Тулга хоёр дахь олимподоо оролцож буй нь энэ бөгөөд 2021 оны Токиогийн наадамд 65 кг-ын жинд тухайн олимпод алтан медаль авсан Японы тамирчин Такуто Отогүрод эхний шатанд 6-3 харьцаатай ялагдсан. Дагах барилдаанд тухайн үеийн Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын мөнгө хүртээд байсан Унгарын бөх Исмаил Мусукаевт 4-2 харьцаатай ялагдаж байсан юм.