MSports logo
Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 14

  • Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд энэ цаг үед эх орныхоо нэрийг өндөрт Дэлхийд таниулан тулалдаж байгаа МУГТ Э.Цэндбаатар WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа эх орондоо хийхээр болсныг өмнө нь дуулгасан. Тэгвэл тус тулаан маргааш буюу 2025.02.15-нд ASA Arena-д "Nights of Champions" нэрийн дор зохиогдох гэж байна.

    Уг тулаан нь Монгол улсад анхдагч буюу эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулааныг хүлээн авч буйгаараа онцлогтой.

    Зөвхөн аваргын бүс хамгаалах тулаанаас гадна Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт болон Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин ОУ-ын чансаа өндөр 6 мэргэжлийн боксчинтой халз тулалдах ба Монгол боксчдын ур чадварыг дэлхийд таниулах чухал үйл явдал болох юм.

    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    🇲🇳 Б.Төгөлдөр VS Рахматиллоён Шарифов 🇺🇿


    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Олон улсын хэмжээний мастер, Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчдийн улсын аварга, Дэлxийн Цомын тэмцээний хүрэл медальт, 22 хүртэлx насны Ази тивийн аваргын хүрэл медальт, мэргэжилд 2 тулалдаж, 2 ялсан амжилттай Бямбацогтын Төгөлдөр Super Lighweight жинд тулалдана. Түүний өрсөлдөгч нь 22 настай Узбекистан улсын боксчин Рахматиллоён Шарифов байх юм. Тэрбээр мэргэжилд нийт 6 тулалдаж, 3 ялж, 3 ялагдсан үзүүлэлттэй.

    🇲🇳 Б.Мишээлт VS Сунил Кумар 🇮🇳

    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Олон улсын хэмжээний мастер, Дэлxийн аваргын хүрэл медальт, Дэлxийн цомын тэмцээний аварга, Азийн аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт Welterweight жинд тулалдана. Түүний өрсөлдөгч нь 22 настай Энэтхэг боксчин Сунил Кумар байх юм. Тэрбээр мэргэжилд 3 ялалт байгуулсан тамирчин бөгөөд тус 3 тулаандаа өрсөлдөгчдөө хүнд цохилтоор буулган авсан билээ.


    🇲🇳 X.Энх-Амар VS Майкл Эскобиа 🇵🇭



    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга, Дэлxийн цомын аварга, Дэлxийн оюутны Универсад наадмын аварга, мэргэжилд 1-0 амжилттай Хархүүгийн Энx-Амар Super Featherweight жинд тулалдана. Түүний өрсөлдөгч нь 35 настай Филиппиний тамирчин Майкл Эскобиа байх юм. Тэбрээр мэргэжилд 12 ялалт байгуулсан туршлагатай тамирчин билээ.



    🇲🇳 Э.Баярсайхан VS Ибрахим Абдуллаев 🇺🇿

    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Залуучуудын улсын аварга, Насанд хүрэгчдийн улсын аваргын хошой мөнгөн медальт, ХБНГУ болон ОXУ-ын Олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгөн медальт, мэргэжилд 2 тулалдаж, 1 ялж, 1 тэнцсэн амжилттай Энх-Амгалангийн Баярсайхан тулалдана. Түүний өрсөлдөгч нь 22 настай Узбекистан боксчин Ибрахим Абдуллаев байх юм. Тэрбээр мэргэжилд нийт 6 тулалдаж, 6 ялсан бөгөөд 4 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан Узбекистаны чансаа өндөр тамирчин билээ.



    🇲🇳 X.Бекнур VS Бекболсун Токтосун 🇰🇬



    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

     Олон улсын хэмжээний мастер, Залуучууд, Насанд хүрэгчдийн улсын аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт, Дэлxийн Цомын тэмцээний мөнгөн медальт, Монголын энэ цаг үеийн хүнд жингийн шилдэг тамирчин Халигийн Бекнур тулалдана. Түүний өрсөлдөгч нь 27 настай Киргиз боксчин Бекболсун Токтосун Уулу байх юм. 

    

    🇲🇳 Н.Төгсцогт VS Марк Энтони 🇵🇭



    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Монгол улсад анх удаа зохиогдож байгаа WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тэмцээний дэд оргил тулаанд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, мэргэжилд 15 тулалдаж, 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцсэн МУГТ Н.Төгсцогт тулалдана. Түүний өрсөлдөгч нь Филиппин боксчин Марк Энтони байх юм. Тэрээр мэргэжилд 23 ялалтыг байгуулсан, Азийн боксын холбооны дунд жингийн аваргаар тодорч байсан туршлагатай тамирчин билээ.

    "Night of Champions" тулааны гол тулаан болох МУГТ Э.Цэндбаатар vs Педро Бернал Родригес

    Маргааш МУГТ Э.Цэндбаатар эх орондоо Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн Педро Бернал Родригестэй хийнэ

    Түүнтэй оргил тулаанд өрсөлдөх тамирчин бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес. Түүний хувьд мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай байгаа ба 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. Тэрбээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.


    Монгол улсын нийт тамирчдадаа амжилт хүсье!