Мэргэжлийн теннисийн холбооны тэмцээн болох ATP Итали улсын Турин хотноо "Nitto ATP" нэрийн дор 11-р сарын 13-аас эхлэн үргэлжилж байна. Эзэн орны тамирчин Янник Синнер хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Шведийн тамирчин Холгер Рунтэй хийн ялалт байгуулж хагас шигшээд шалгарсан амжилт үзүүллээ. Ногоон хэсгээс өрсөлдсөн Синнер хэсэгтээ нэг ч хожигдолгүй 100 хувийн амжилттайгаар нэгдүгээр байраар шалгарсан бол түүний араас Новак Жокович Синнерт ялагдсан ганц хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгаран шөвгийн дөрөвт үлдээд байна.
Янник Синнер, Новак Жокович нар "Nitto ATP" тэмцээний хагас шигшээд шалгарлаа
Ө
Өсөхбаяр
11 сарын 17
Янник Синнер дэлхийн нэр хүндтэй тэмцээн болох ATP-д хагас шигшээд шалгарсан анхны Итали тамирчин болж байна. Нутгийн талбай түүнд ээлтэй байж өнгөрсөн Лхагва гарагт Новак Жоковичтэй гурван сет хүнд тоглолтыг үзүүлж 3:2 харьцаатайгаар ялалт байгуулан олныг шуугиулаад амжсан. Дэлхийн чансаанд 1-р байрт эрэмбэлэгдэж буй Новак Жоковичийн 19 дараалсан яллалтын цуврал ийнхүү зогссон билээ. Өнөөдөр улаан хэсгээс залуу од Карлос Алкараз болон Данийл Медведев нар тоглох бол маргааш Андрэй Рублев, Александр Зверев нар хоорондоо өрсөлдөж хагас шигшээд шалгарах эсэхээ шийднэ. Тэмцээний аваргууд энэ сарын 20-ны өдөр тодрох хуваарьтай байна.