Парис 2024 Олимпын тосгон саяхан нээлтээ хийжээ. Олимп, Паралимпийн наадмын дараа нийгэмд үзүүлэх үр ашгаас гадна тогтвортой байдал, байгаль орчинд ээлтэй орчин үеийн зарчмууд дээр суурилан тосгоныг барьсан юм. Энэхүү тосгон нь Парисын олимпын тосгон доторх газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглах зэрэг нүүрстөрөгч багатай барилгын загвар болгох зорилготой хэд хэдэн шинэчлэлийг өөртөө шингээжээ.
Парис-2024: Байгальд ээлтэй Олимпын тосгон
3 сарын 5
Барилга угсралтаас эхлээд агаарын тээвэр, нийтийн хоол зэрэгт их хэмжээний утаа ялгаруулж байгаад санаа зовсон Парис 2024 зохион байгуулагчид Олон улсын Олимпын Хорооноос тогтоосон одоогийн параметрүүдийн дагуу тосгоныг аль болох байгаль орчинд ээлтэй болгохоор зорьжээ. 2800 айлын орон сууц бүхий 40 блок нь ашиглалтын хугацаандаа эрчим хүчний хэмнэлтийг тооцож, ердийн барилгын техникээр баригдсан ижил төстэй барилгуудын нүүрсхүчлийн хийн ялгарлын тал орчим хувийг бий болгоно гэж барилгын компани болох "SOLIDEO"-оос мэдээлсэн байна.
Тосгонд агааржуулагч шаардлагагүй, доторх агаарын температур зундаа гадаа байхаас зургаан хэм хүртэл бага байдаг тул зохион байгуулагчид байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ оруулж буйгаараа бахархалтай байна. Үүний нууц нь орон нутгийн газрын гүний дулааны цахилгаан станцтай холбогдсон, зундаа газрын гүнээс хүйтэн ус, өвлийн улиралд газрын доорхи дулааныг маш бага татдаг урвуу далд хоолойд оршдог.
Сэргээгдэх эрчим хүчний систем нь 7-р сарын 26-наас Парист тэмцээнд оролцох тамирчдад шаардлагатай тав тухыг хангахгүй гэсэн спортын төлөөлөгчдийн зарим шүүмжлэлийг үл харгалзан барилга байгууламжийн ашиглалтын зардал болон нүүрстөрөгчийн ул мөрийг эрс бууруулахад тусалдаг байна. АНУ тэргүүтэй олон улс орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор зөөврийн агааржуулалтын төхөөрөмжийг нийлүүлэх хүсэлт гаргасан нь эрчим хүч их шаарддаг агааржуулагч ашиглахгүй байх бодлоготой зөрчилдөж байна.
Байшингийн эргэн тойрон дахь нийтийн эзэмшлийн талбайг ирээдүйд хуулбарлах боломжтой хувилбаруудыг харуулах зорилгоор зохион бүтээжээ. 52 га талбай бүхий тосгон нь том цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд нийт газар нутгийн 40 хувийг ногоон бүс эзэлж байна. Мөн олимпын дараа хотгоны орчимд 9000 мод, бут сөөгтэй болно гэж төлөвлөжээ.
"Дугуйн барилга" гэгддэг туршилтын барилга нь хүний биеэс гарсан ялгадасыг цэвэршүүлсэн усыг ашиглаж, улмаар бордоо болгох төлөвлөлтийг мөн хийжээ. Олимпын тосгонд 14,500 орчим тамирчин, дасгалжуулагчдад ирэх зуны туршид байрлах болно.