MSports logo
Бүх-Оддын тоглолтын загвар сонгодог үе рүүгээ буцаж өрнөд, дорнод бүсээр дахин өрсөлдөхөөр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 26

  • Бүх-Оддын тоглолтын загвар сонгодог үе рүүгээ буцаж өрнөд, дорнод бүсээр дахин өрсөлдөхөөр боллоо

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-ийн бүх оддын тоглолт хуучин формат буюу өрнөд, зүүн бүсээр хуваагдан өрсөлддөг сонгодог загвар луу эргэн шилжлээ. Өнөөдөр лигийн комиссар Адам Силвер Индианаполис хотод болох 2023-2024 оны бүх оддын тоглолт дахин уламжлалт хэлбэрээр явагдана гэдгийг мэдэгдэв. 

    Сүүлийн зургаан улирлын турш бүст хуваагдахгүй шилдэг тамирчдын сонгон шалгаруулалтын дараагаар хамгийн олон санал цуглуулсан тоглогчид драфтаар багаа бүрдүүлж бүх-оддын тоглолтоор хоорондоо өрсөлддөг байсан нь ийнхүү өндөрлөж байна. Мөн Эламын төгсгөл хэмээн нэрлэдэг байсан 4-р үед зорилтот оноод уралддаг байсан системийг халж хуучин форматаар үндсэн цагт тоглолт нь дуусахаар шийдвэрлэсэн байна.   

    Бүс бүрээс 12 шилдэг тоглогч сонгогдох хэвээр бөгөөд хамгийн их санал авсан 10 тоглогч бүс бүрийнхээ гараанд гарч тоглоно. Энэ улирлын Бүх-Оддын тоглолт хоёрдугаар сарын 18-нд Индианаполис хотноо Индианы Пэйсерс багийн талбайд зохиогдох ба тус хот 1985 оноос хойш анх удаагаа NBA-ын бүх оддыг хүлээн авахаар болсон нь энэ аж.