Манай улсын шилдэг баг болох Хасын Хүлэгүүд баг 2004 онд үүсгэн байгуулагдсан. Хасын Хүлэгүүд багийн хувьд Монголын дээд лигт 9 удаа аварга авсан бөгөөд сүүлийн хоёр улирал дараалан түрүүлээд байгаа билээ. Хасын Хүлэгүүд баг энэ жил BCL East Asia тэмцээнд түрүүлж, BCL Asia тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн билээ.
Хасын Хүлэгүүд баг хэрхэн EASL тэмцээний эрхийг авч чадсан бэ?
EASL-ийн хувьд өнгөрсөн улиралд 6 улсын 10 баг өрсөлдөж байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж, 7 улсын 12 багтайгаар өрсөлдөхөөр болсон билээ. Япон улсаас 3 баг, Хятадын Тайвань улсаас 3 баг, БНСУ-аас 2 баг, Филиппин, Монгол, Хонгконг, Макао улсаас лигтээ аварга авсан 1 баг оролцохоор болсон билээ. Үүний дагуу манай улсын өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд баг анх удаагаа энэхүү тэмцээнд оролцоход бэлэн боллоо. Хасын Хүлэгүүд баг тэмцээний С хэсэгт хуваарилагдсан бөгөөд Японы цомын тэмцээний дэд байрт шалгарсан Alvark Tokyo, Хятадын Тайваны TPBL лигийн аварга New Taipei Kings, БНСУ-ын дээд лигийн аварга Changwon LG Sakers багуудтай нэг хэсэгт орсон байна.
Хасын Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагч: