МХБХ-ны бүтцийг тойрсон асуудлууд сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон. Хөлбөмбөг сонирхогчид Монголын хөлбөмбөгийн хөгжил, зохион байгуулалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн даргын газрын бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн техник хөгжлийн үндэс болон Үндэсний шигшээ багийг ирээдүйн хөгжлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж байна. Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хөлбөмбөгчиддөө нэр хүндтэй залуу боловсон хүчин болох Үндэсний шигшээ багийн ахлагч асан, анхны АХБХ-ны "Pro" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй "А" ангиллын дасгалжуулагч Б.Гарьдмагнай томилогджээ.
Б.Гарьдмагнай МХБХ-ны техникийн захирал боллоо
Б
Бэлгүүн
10 сарын 26