Домогт боксчин Майк Тайсан өөрөөсөө 31 насаар дүү сошиал од Жейк Полтэй долоодугаар сарын 20-нд мэргэжлийн рингэн дээр тулалдах болно. Харин энэ тулааныг Техасын лиценз, зохицуулалтын газраас зөвшөөрөгдсөн, мэргэжлийн тулаан хэмээн ангилахаар болжээ.
Энэ зуны тулааныг Техасын Лиценз, зохицуулалтын газраас зөвшөөрөгдсөн, мэргэжлийн тулаан гэж ангилна хэмээн ESPN-ий сэтгүүлч Андреас Хейл өнөөдөр мэдэгдэв. Мөн энэхүү тулааныг Netflix олон улсын контент дамжуулалтын компани шууд дамжуулан хүргэх юм. Хүнд жингийн тулаанд найман үе тоглох ба үе тус бүр хоёр минут үргэлжилнэ. Хоёр тулаанч 400 граммын бээлийтэй тулалдах гэнэ.
Тэдний тулаан зарлагдсаны дараа хүмүүс энэ нь зүгээр л мөнгө олох зорилготой шоу тулаан хэмээн бодож байсан ч эцэст нь мэргэжлийн боксын амжилтад нь нөлөөлөх, зөвшөөрөгдсөн тулаан болохоор болжээ.