1.Атланта Хокс
Зэрэглэл: Өрсөлдөөн үзүүлэхүйц
Чиг хандлага: Бүсийн финалд хүрч байсан амжилтаа давтах
Амжилт: 14-13 (бүсдээ 7-д)
Тэдэнд уналт хийж ирэх жилийн драфтын төлөө явах гэсэн сонголт байхгүй. Учир нь гэвэл Хокс унаад драфтын эхний тойргийн сонголт хийх эрхтэй болсон ч тэр сонголт нь Спөрсруу явах заалттай байгаа. Уналт хийх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Сая болж өнгөрсөн NBA CUP-ын тоглолтнуудад өөрсдийгөө ямар потенциал боломжтой баг гэдгээ хангалттай олж харсан болов уу. Дорнод бүсийн фаворит Нью Йорк Никсийг эхний шатанд Маддисон Скүар Гарденд үзэгч олных нь өмнө мултлаад шилдэг дөрвөн багийн нэг болоод амжсан билээ. Тэд энэ жил зогсох цэг хүртлээ тэмцэх бөгөөд энэ урт замын төлөвлөгөөнд нь Богдан Богданович болон Клинт Капела нар багтахгүй байгаа тул эдгээр хоёр тоглогчоо энэ цонхоор яаралтай явуулах хэрэгтэй.
Серби залуу Богдановичийн хувьд одоо дөнгөж 32 настай ч бэртэл гэмтлийн түүх ихтэй, хамгаалалтад үр нөлөө төдийлөн үзүүлж чадахгүй байгаа билээ. Тэрээр 25.1 минутад 11.8 оноог сэлгээнээс дундажлаж байгаа ба бэртэлгүй үнэ цэнээ алдаж эхлээгүй байх яг энэ үед нь амжиж явуулаад оронд нь ус агаар мэт хэрэгтэй байгаа хамгаалдаг хар ажлын сэлгээний тоглогч авч ирж чадвал тэдний хувьд хожил.
Капелагийн хувьд энэ зун багаас хамааралгүй чөлөөт агент болох ба түүний хүссэн хэмжээний мөнгийг нь өгөхгүй бол явах нь тодорхой болсон байгаа билээ. Түүн шиг шидэлтгүй өгснийг нь тохдог төв Лигээр дүүрэн байгаа тул явуулаад оронд нь энэ улиралдаа хэрэг болчих тоглогчоор тулах нь мэдээж багт ашигтай тусах юм.
Сэлгээнээс энэ улиралд “шилдэг зургаа дахь тоглогчийн шагналд” хүчтэй өрсөлдөж буй Хантер, Пеликансаас зун авсан Лигийг таслалтаараа тэргүүлж буй Дайсон Даниелс, өсөх ирээдүйтэй ирээдүйн супер од замдаа орсон Жонсон, Муррайг явуулж хэн ч лидерийн байр суурийг Янгтай булаацалдахгүй зөвхөн ганц лидертэй болсон гээд энэ баг тун гоё болсон байгаа билээ. Хэрэв солилцооны үеээр хэрэгтэй тоглогчоо аваад ирвэл тэд бүсийнхээ шилдэг дөрвөн баг болоход би лав гайхахгүй.