MSports logo
Хүний дутуутай тоглолтын үр дүн 1-0-ээр өндөрлөв
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 13

  • Хүний дутуутай тоглолтын үр дүн 1-0-ээр өндөрлөв

    Пүрэв гарагт 2026 онд болох Хөлбөмбөгийн ДАШТ болон 2027 онд Саудын Арабт болох Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 1-р шатны эхний тоглолтод Монголын баг Афганистаны шигшээ багтай тоглолоо. Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Г.Бат-Оргил, О.Мөнх-Оргил, Филип Чинзориг, Б.Амгаланбат хагас хамгаалагчаар Б.Батмөнх, Х.Цэнд-Аюуш, Ц.Баасанжав, А.Дөлгөөн довтлогчдоор Г.Ганбаяр, О.Мижиддорж нар гарсан. Тоглолтын эхний үе 0:0-ээр өндөрлөсөн эхний үед Монголын шигшээ багаас Ичиро Оцүка дасгалжуулагч нэг солилцоо хийсэн бөгөөд тоглолтын 43 дахь минутад Г.Бат-Оргил талбайг орхиж, түүний оронд П.Баярцэнгэл талбайд гарсан. Г.Бат-оргилын хувьд тоглолтын үеэр бэртэж, сэлгээний суудал руу шилжсэн юм. Харин хоёрдугаар үе эхлээд Монголын багийн тоглолт сэргэж, дараалсан хүчтэй довтолгоог хийсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Харин Афганистаны шигшээ багаас 60 дахь минутад 9 дугаартай тоглогч Ахади Шарзагаас дамжуулалт авч, талбайн эзэн баг, гоолын салхийг хагалж, тэргүүлийг багтаа авчирсан. 70 дахь минутад дахин нэг сэлгээ хийгдэж, Г.Ганбаярыг Б.Ууганбатаар сэлгэсэн. Б.Ууганбатын хувьд талбайд гарч ирсэн даруйдаа багтаа хэрэгтэй алдаануудыг авч чадсан юм. Энэ тоглолтод багийн ахлагч Х.Цэнд-Аюуш 78 дахь минутад Афганистаны Аадигийн эсрэг контакт үүсгэснээр  улаан карт авснаар талбайг чөлөөлж, манай шигшээ нэг хүний дутуутай тоглолтын үлдсэн цагийг үргэлжлүүлсэн. Х.Цэнд-Аюуш талбайг чөлөөлснөөр ахлагчийн туузыг О.Мөнх-Оргил зүүн тоглолтод оролцсон. Ахлагчийн улаан хуудасны дараа Монголын шигшээ багт эргэн ирэх найдвар улам багасч, дахин хаалгандаа гоол алдахгүйн төлөө хичээв. Хэдий хүний дутуутай тоглосон ч манай шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягтарч,  тоглолт 1:0-ээр өндөрлөсөн юм. ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолт Тажикистан улсын Душанбе хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Манай баг ирэх мягмар гарагт /10/17/-нд өөрсдийн талбайдаа Афганистаны багтай 15:00 цагаас тоглох юм.