MSports logo
С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилгаа авч NCAA-д тоглох үүд хаалга нь нээгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 5

  • С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилгаа авч NCAA-д тоглох үүд хаалга нь нээгдлээ

    Монгол улсын сагсан бөмбөгийн ирээдүй болсон С.Ган-Эрдэнэ Охиогийн Их сургуулийн “Охайо Бобкатс” багт тоглох урилга хүлээж авсан баярт мэдээг өнөөдөр дуулгалаа. С.Ган-Эрдэнэ нь МУГТ Ц.Шаравжамцын хуурай хүү бөгөөд Ш.Энхийн-Одын замналаар явж буй сагсан бөмбөгийн ирээдүй болсон залуу юм. Анх 2022 оны долоодугаар сараас АНУ-ын багт тоглохоор судалж, “Flyght academy prep basketball” академиас урилга аван АНУ-д тоглож эхэлсэн. Тэрбээр өдгөө АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуульд суралцаж, сургуулийнхаа шигшээ багт амжилттай тоглосноор энэхүү үүд хаалга нээгджээ. 

    С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилгаа авч NCAA-д тоглох үүд хаалга нь нээгдлээ

    Түүний ирээдүйн зорилго нь залуу насандаа NBA-д тоглох бөгөөд түүнийхээ төлөө чадахаараа хичээж явна хэмээж байжээ. Дөрөвдүгээр сард 17 нас хүрэх С.Ган-Эрдэнэ маань 211 см өндөр, 110 кг жинтэй төвийн тоглогчийн байрлалд тоглодог ба түүний өндөр одоо ч өссөөр байгаа. С.Ган-Эрдэнэ 14 настайгаасаа сагсан бөмбөгөөс хичээллэж эхэлсэн. Монголд байх хугацаандаа 2022 оны долоодугаар сард “Баянгол” багаас тоглож, өсвөрийн зуны лигийн аварга болсон. Түүний дараа 15 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Модун” багаас тоглож, аварга цол мөн шилдэг төвийн тоглогчоор шалгарч байжээ. 

    С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилгаа авч NCAA-д тоглох үүд хаалга нь нээгдлээ

    АНУ-ын Их сургуулийн анхны урилгаа авна гэдэг нь түүний NCAA буюу NBA-д орох боломжтой хамгийн том коллежийн лигт элсэх боломж нь тавигдаж байна. Энэхүү баярт мэдээг сонссон МУГТ Ц.Шаравжамц өөрийн цахим хуудсаар: 

    “Одоогоос яг 5 жилийн өмнө дэлхийд 2 нар мандах шиг болж билээ ккк тэр өдөр хүү маань Д1 сургуулийн анхны урилгаа авч байжээ.

    Ахынхаа замаар тууштай хөдөлмөрлөж зүтгэж байгаа өндөр хүү маань өнөөдөр Сагсан бөмбөгийн эх оронд хэн бүхний хүрээд байдаггүйд хүрч Их сургуулийн анхны урилгаа авлаа. Хуурай аавын хувьд дахин дэлхийд 2 нар мандах мэт хөлгүй их жаргалыг мэдэрлээ.

    Энэ хүртэлх зам хатуу байсаан. 

    Хүү минь 16-хан насандаа энэ өндөрлөгт хүрнэ гэдэг хэр их боломж чадвартай вэ гэдгийг харуулж байгаа юм. 

    Гэр бүлээрээ баярлаж хөөрөөд бөөн юм болж байна. Gan-Erdene Solongo хүүдээ болон Solongo Khurlee ээжид нь халуун баярыг хүргээд нийт Монголын сагсан бөмбөг болон спорт сонирхогчдын өмнөөс эрүүл энх, илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хайртай жүү. Үнжий2” хэмээн баяр хүргэжээ. 

     

    С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилгаа авч NCAA-д тоглох үүд хаалга нь нээгдлээ