Багадаа утсаа хүмүүст дээрэмдүүлэхэд нь ээж аав нь “Тамирчин болох ч яамай. Дахиж хүнд дээрэмдүүлэхгүй, биеэ хамгаалдаг болчих” хэмээн хэлж, боксын спортоор хичээллүүлсэн гэнэ.
Хамгийн анх сэтгүүлээс ОУХМ Т.Болортуул эгчийгээ Азийн аварга болсон тухай мэдээг хараад ямар хөөрхөн мундаг эгч вэ гэж бодож байсан хэхэ
Түүний амьдралдаа баримталдаг зарчим бол "Ямар ч нөхцөлд ХҮН хэвээрээ байж төлөв даруу зан чанарыг эрхэмлэх"
Хамгийн очих дуртай газар маань боксоор хичээллэж эхэлсэн Орхон аймгийн Хүүхдийн ордны подволын жижигхэн заал. Учир нь тэнд миний хүсэл тэмүүлэл дүүрэн, хичээж зүтгэсэн, инээж баярласан, шантарч уйлсан хүүхэд нас мань өнгөрсөн.
Амьдралдаа шинэ зүйл туршиж үзнэ гэвэл зураг зурж сурах. Тайвшрал, амар амгалан мэдрэх юм шиг санагддаг.
Ялагдлын дараа “Арчаагүй амьтан” хэмээн өөрийгөө зүхдэг байлаа. Хэрвээ одоо очоод өөртөө юм хэлэх боломж олдвол “Зүгээр дээ чи хамгийн сайнаараа хичээсэн шүү дээ” гэж хэлнэ.
Одоо уулын аялал, бясалгал, сайн дурын ажил хийхийг хүс ч байгаа. Надад гоё санагдаад байгаа.
Боксын спортыг сонирхож хичээллэх хүүхдүүдийн тоог нэмэх тал дээр анхаарах хэрэгтэй байх. Эцэг эхэд нь боксын спортын талаар зөв ойлголтыг өгч, амжилт гаргасан тамирчид маань нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь том нөлөөтэй.
Тамирчин байх амьдрал мань надад үргэлж л хамгийн сайхан мөчүүд байсаар ирсэн. Жишээ нь зүгээр л бэлтгэл дуусаад сууж байх эсвэл баг хамт олноо бөөндөө байхыг харах гэх мэт жижиг зүйлсээс амьдралын сайхныг мэдэрдэг.