NBA-ийн тоглогч асан Кармело Энтоногийн хүү Киян Энтони сагсан бөмбөгийн замналаа үргэлжлүүлж байгаа ба тэрбээр энэ жил коллежид суралцах болсон. Түүнийг ESPN-ээс 2025 оны драфтын шилдэг 100 тамирчны 36-р байранд эрэмбэлээд байгаа. Кармело Энтони NBA-д 2003 онд элсэхээсээ өмнө Сиракуйс Оранж багийг удирдан NCAA-ийн аваргын шатанд шалгарч байсан юм. Мөн тэрбээр өөрийн нэрээр нэрлэгдсэн сургуулийн сагсан бөмбөгийн талбайд олон жил багагүй хэмжээний хөрөнгө мөнгө хандивласан.
Харин түүний хүү Киян аавынхаа коллежийн замналыг үргэлжлүүлэх, түүний өвийг хүлээж авах тал дээр өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг илүүд үзнэ гэжээ. Кармелол болон ээж Ла Ла Энтони нар түүнийг Сиракузын Их сургуулийг сонгоосой хэмээн хүчлээгүй гэнэ.