MSports logo
“ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 13

  • “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    Европын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь удаагаа Германы нутаг дэвсгэр дээр буюу хоёр дахь удаагаа нэгдсэн Герман улсанд болж байна. Баруун Герман 1988 онд тус тэмцээнийг зохион байгуулж, өмнөх олон үндэстний “Евро-2020” тэмцээний дөрвөн тоглолт Мюнхен хотноо болсон юм. 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргаас хойш Герман улс дангаараа зохион байгуулж буй анхны томоохон тэмцээн болж байна. 

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    ХУГАЦАА

    17 дахь удаагийн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 6-р сарын 14-өөс 7-р сарын 14-ний хооронд нэг сар үргэлжилнэ. Тэмцээний хасагдах шатны тоглолтууд 06-р сарын 29-нд эхэлнэ. 

     

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    АВАРГА АВАХ МАГАДЛАЛТАЙ БАГУУД

    Мэдээж өмнөх ДАШТ-ий дэд аварга Франц болон тэмцээнийг зохион байгуулагч орон Герман хамгийн өндөр магадлалтай. Гэвч тэд ЕВРО-2024 тэмцээнд Английн шигшээ багийн араас 2, 3-р байранд бичигдэж байна. Өмнөх аваргын цомоо хамгаалж буй Итали 6-р байранд бичигдэж байна. Тэгвэл 4-р байранд сүүлчийн Португал, 5-р байранд Испани, 7-р байранд Нидерланд зэрэг багууд багтаж байна. Харин дэлхийн чансаанд 3-т бичигдэж байгаа Бельги 8-р байранд эрэмбэлэгджээ. Энэ жил Европын аварга шалгаруулах тэмцээнд шинээр орж ирсэн Албани, Словак, зэрэг багууд Гүрж зэрэг багууд тэмцээнд аварга түрүүлэх магадлалаар сүүл мушгиж байна. 

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    ОРОЛЦОГЧ БАГУУД БОЛОН ХЭСЭГ

    Тэмцээн явагдах журам сүүлийн хоёр Европын аваргатай ижил бөгөөд 24 улс оролцож байна. Эхний ээлжид дөрвөн баг зургаан хэсэгт хуваагдан тоглоно. Хэсгийн ялагч болон дэд байрт шалгарсан шилдэг дөрвөн баг шөвгийн 16-д шалгарна. Нэг хэсэгт багтсан багууд ижил оноотой бол эхний оноо салгасан баг нь шөвгийн 16-д шалгарна. Дараа нь хасагдах журмаар явагдана. Шөвгийн найм болон хагас шигшээ тоглолтоос финалд шалгарна. Хэрэв үндсэн цаг болох 90 минутын дотор ялагч тодроогүй бол хасагдах шатны тоглолтыг 15 минутаар хоёр удаа нэмэлт цаг сунгана. Хэрвээ нэмэлт цагт ялагч тодроогүй бол торгуулийн цохилтоор шийднэ. 

    Групп А: Герман, Шотланд, Унгар, Швейцар

    Групп B: Испани, Хорват, Итали, Албани

    Групп С: Словени, Дани, Серби, Англи

    Групп D: Польш, Недерланд, Австри, Франц

    Групп E: Бельги, Словак, Румын, Украйн

    Групп F: Турк, Гүрж, Португал, Чех

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    ЗОХИОГДОХ ТАЛБАЙ

    Энэ удаагийн “Евро-2024” тэмцээний тоглолт нийт арван талбайд зохиогдоно. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашигласан есөн цэнгэлдэх хүрээлэн дээр Дюссельдорф Арена багтжээ.

    Берлин: Олимпиастадион Берлин (Багтаамж: 71,000)

    Кёльн: Кёльн цэнгэлдэх хүрээлэн (Багтаамж: 43,000)

    Дортмунд: BVB Стадион Дортмунд (Багтаамж: 62,000)

    Дюссельдорф: Дюссельдорф Арена (Багтаамж: 47,000)

    Франкфурт: Франкфурт Арена (Багтаамж: 47,000)

    Гельзенкирхен: Арена АуфШальке (Багтаамж: 50,000)

    Гамбург: Фолькспаркстадион Гамбург (Багтаамж: 49,000)

    Лейпциг: Лейпциг цэнгэлдэх (Багтаамж: 40,000)

    Мюнхен: Мюнхен хөлбөмбөгийн Арена (Багтаамж: 66,000)

    Штутгарт: Штутгарт Арена (Багтаамж: 51,000)

    Шигшээ тоглогт: Берлиний Олимпиастадионд 7-р сарын 14-ний ням гарагт тоглох хуваарьтай байна. 

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

    АЛБАН ЁСНЫ БӨМБӨГ

    2023 оны 11-р сард УЕФА болон “Аdidas” хамтран “Евро-2024” тэмцээний албан ёсны тоглолтын бөмбөгийг Берлин дэх Олимпиастадионы өмнөх тусгай арга хэмжээний үеэр танилцуулсан. Fussballliebe буюу Герман хэлээр "хөлбөмбөгт дурлах" гэсэн утгатай энэхүү бөмбөг “Adidas Connected Ball”-ийн тусгай технологийг агуулсан байна. 

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

     МАСКОТ

    Тэмцээний Маскотын нэрийг UEFA.com сайтын хэрэглэгчид болон Европ даяарх УЕФА-ийн хөлбөмбөгийн сургуулиудын дунд явуулсан санал хураалтын үр дүнд “Albärt” хэмээн нэрлэжээ. Тэмцээний албан ёсны сахиус Тедди бамбарууш нь нийт санал хураалтын 32 хувийг авсан байна. Урсины сахиус гэгдэх энэхүү Тедди бамбаруушийг анх 2023 оны 6-р сард Гельзенкирхен хотод Колумбын шигшээ багтай хийх нөхөрсөг тоглолтын үеэр танилцуулж байсан байна. 

    “ЕВРО 2024”-тэй холбоотой таны мэдэх ёстой 8 баримт

     ТЭМЦЭЭНИЙ СҮЛД ДУУ

    Италийн продюсер Meduza болон Америкийн поп рок хамтлаг OneRepublic, Германы дуучин, ая зохиогч Leony нарын хамтарсан “FIRE” дууг Евро-2024 тэмцээний албан ёсны сүлд дуугаар зарласан.