Монголын өсөх ирээдүйтэй шилдэг хөлбөмбөгчдийн нэг Гантогтохын Төгөлдөр Чехийн "Ческе Будеёвице" клубт харьяалагдаж байсан бол өнөөдөр тус клуб түүнтэй анхны мэргэжлийн гэрээг байгуулжээ. .Төгөлдөр анх 2020 онд Чехэд хөл тавьж, орон нутгийн "Табор" клубт тоглож эхэлсэн бөгөөд 2022 онд "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид тоглож, 19 хүртэлх насны багт тоглож байсан юм. Харин өнөөдөр ийнхүү түүнтэй багийн үндсэн тамирчин болох гэрээг үзэглээд байна.
Г.Төгөлдөр нь 2005 онд Монголд төрсөн бөгөөд есөн настайдаа Арвис ФС клубийн академид хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн. Тэрбээр 2019 онд гэр бүлийнхээ хамт Чех рүү нүүхээсээ өмнө Арвист тоглодог байв. Г.Төгөлдөрийн эцэг эх нь өмнө нь Зүүн Европын улсад амьдарч байсан тул буцаж нүүхээр шийджээ. Тус улсад ирснийхээ дараа тэрбээр орон нутгийн “ФС Метеор Табор”ын академид элссэн байна. Энэ клубт өөрийн насны ангиллыг давамгайлсаны дараа түүнийг 2022 оны зун Чехийн өмнөд хэсгийн хамгийн том клуб, тус улсын дээд дивизионы гишүүн SK Динамо Ческед тоглохыг урьжээ.
Тэрбээр 2023/24 улирлын эхний таван тоглолтод 19 хүртэлх насны багийн төлөө таван гоол оруулсан байдаг.