Их Британы усан сэлэгч Адам Пити 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэний маргааш түүнээс Ковид 19-ийн вирус илэрчээ.
Ням гаригт 3 дахь дараалласан алтан медалиа хүртэх боломжоо 0.02 секундээр алдсан Их Британы усан сэлэгч Адам Пити тэмцээнийхээ дараа "Миний хоолой бага зэрэг өвдсөн" гэж хэлжээ.
Их Британы багийн зүгээс 29 настай залуугийн бие нэг шөнийн дотор муудаж, түүнээс корона вирусын шинжилгээ авахад эерэг гарсан бөгөөд багийн бусад тамирчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгааг мэдэгдсэн байна.