Жүдо бөхийн үндэслэгч, жүдо бөхийн эх орон Япон улсын баг эхний 3 өдөр, 6 хөнгөн жинд олимп, дэлхийн шилдгүүдээ илгээсэн боловч 2 алт, 3 хүрэл медаль хүртэж зорилгодоо хүрч чадсангүй. Тэд Токио 2020 олимпын наадмын эхний 3 өдөр дээрх 6 жингийн 5-д нь финалдаж 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авч байсан юм.
Олимпын наадамд Японы жүдо бөхийн баг тамирчдын үзүүлдэг ноёрхол Парисын татамид нурлаа.
Э
Энхмандах
7 сарын 29
Өмнөх Токио 2020 олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй 14 жингийн 10т нь финалдаж 9 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 11 медаль хүртэж дэлхийн жүдо бөхийг ноёрхож байсан. Тэдний ноёрхол 2024 оны Парисын олимпод нурлаа.
Эхний 3 өдөр 6 жинд олимпод илгээсэн Японы шигшээ баг:
-60кг Ryuju NAGAYAMA Олимпын хүрэл, ДАШТ-ны хошой хүрэл медальт.
-66кг Abe Hifumi Олимпын алт, ДАШТ-ны 4 алт, 1 хүрэл медальт.
-73кг Soichi Hashimoto ДАШТ-ний Алт, 2 мөнгө, 2 хүрэл медальт.
-48кг Tsunoda Natsumi ДАШТ-ны 3 алт, 1 мөнгөн медальт.
-52кг Abe Uta Олимпын Алт, ДАШТ-ны 4 алтан медальт.
-57кг Haruka Funakubo ДАШТ-ны 2 мөнгөн медальт.