MSports logo
ПАРИС 2024: ОУХМ С.Сайнбаяр яг одоо Парис хотыг тойрон уралдаж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 3

  • ПАРИС 2024: ОУХМ С.Сайнбаяр яг одоо Парис хотыг тойрон уралдаж байна

    Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Сайнбаярын Жамбалжамц Парисын наадмын найм дахь өдөр өөрийн үндсэн төрөл болох засмал замын бөөн гараанд дэлхийн шилдэг 89 тамирчинтай мөр зэрэгцэн уралдаж байна. Өмнөх олимпод 150 тамирчин тус уралдаанд уралдаж байгаа бол энэ удаа 90 тамирчин өрсөлдөж байна. С.Жамбалжамцын хувьд дугуйн спортын түүхэнд анх удаа Монгол улсаас өөрийн чансаагаараа оролцож буйгаараа онцлогтой. Мөн тус тэмцээнд оролцож буй дөрвөн Ази тамирчны нэг ба манай тамирчин Азидаа хоёрдугаар байрт эрэмбэлэгддэг. Дугуйн спорт багийн спорт учраас багаараа оролцож буй орнуудад илүү давуу тал байх нь дамжиггүй.



    ПАРИС 2024: ОУХМ С.Сайнбаяр яг одоо Парис хотыг тойрон уралдаж байна

    Засмал замын бөөн гараа нь 263.5 км-ийг туулах ба 17:00 цагаас эхэлсэн уралдаан дунджаар долоон цаг үргэлжилнэ. Дугуйн спортын түүхэнд шинэ хуудсыг нээж яваа С.Жамбалжамцын амжилт, босолтын тухай контентийг энд дарж үзэх боломжтой.


    cover
    cover
    cover
    cover
    cover