Парисын олимп эхлэхэд нэг сар 20 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг мөчид ихэнх төрлүүдийн эрхий тэмцээнүүд өндөрлөх шатандаа орж байна.
Боксын төрлөөр 33 дахь олимпын наадамд Монгол улсыг төлөөлөх хоёр тамирчин эцсийн байдлаар тодорлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -50 кг-д Ханжоу-2023 Азийн наадмаас эрхээ авсан О.Есүгэн болон Тайландад болсон сонирхогчдын боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээнээс 54 кг-ын жинд эрхээ авсан ОУХМ М.Энхжаргал нар Францыг зорино.“Парис-2024” олимпын эрх олгох боксын спортын тэмцээн Тайланд улсад зохиогдож, өндөрлөлөө. Манай улсаас нийт эрэгтэй, эмэгтэй жинд 11 тамирчин өрсөлдөж, нэг тамирчин эрхээ авсан юм.