ESL-ийн зохион байгуулдаг Intel Extreme Masters (IEM) цувралуудын нэг IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын гуравны өдрөөс БНХАУ-ын Ченду хотод эхлэх билээ. Тэмцээн зургаан өдөр үргэлжилж, аварга багийг тодруулах юм.
IEM Chengdu: The MongolZ багийн эхний учраа HEROIC
М
Мөнхбаясгалан
10 сарын 24
Нийт 1 сая амм долларын шагналын сантай IEM Chengdu 2025 тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд хоёр хэсэгт найм наймаар хуваагдан тойргоор тоглолт хийх юм. Тойргоор тоглолт хийсний дараа групп болгоноос хамгийн их хожил байгуулсан гурав гурван баг дараагийн шат Плэй-оффд өрсөлдөнө.
Дэлхийн брэнд 1xbet-ийн алан ёсны хамтрагч The MongolZ баг тэмцээнд урилгаар оролцсон бөгөөд тэмээний “A” хэсгийг толгойлж оролцох болсон байна. Уг хэсэгт HEROIC, Astralis, NAVI, TYLOO, Falcons, paiN, Spirit гэсэн багууд багтсан байна. Манай багийн эхний тоглолт HEROIC багтай 11-р сарын 3-ны өдөр 15 цагаас болохоор товлогдсон байна.







