MSports logo
Ж.Ж Редикийг дасгалжуулагчийн дүрээр талбайд харж магадгүй
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 23

  • Ж.Ж Редикийг дасгалжуулагчийн дүрээр талбайд харж магадгүй

     ESPN-ийн тайлбарлагч, шинжээч, 15 жил NBA-д тоглосон туршлагатай Ж.Ж Редик Шарлотт Хорнетс багийн ахлах дасгалжуулагчийн албанд орохоор ярилцлага өгсөн байна.

    Өдгөө 39 настай Редик 15 улирлын турш NBA-д дундаж түвшний идэвхтэй тоглогч байсан ба гурван жилийн өмнө зодог тайлсан билээ. Тэрбээр NBA-ийн замналаа эхлэхээсээ өмнө Дюкийн Их сургуулийн домог, бүх цаг үеийн шилдэг хамгаалагч байсан гэгддэг.Редик 2021 онд зодог тайлсныхаа дараа спортын ESPN компанид NBA-ийн аналист буюу шинжээчийн албанд ажилласан юм. 2023 онд тоглолтын шууд дамжуулалтын хөтлөгч хүртэл шилжээд амжсан. Энэ улиралд Майк Брин, Дорис Берк нартай хамт ESPN сувгийн 1-р багт хүртэл дэвшсэн билээ. 

     

    Ж.Ж Редикийг дасгалжуулагчийн дүрээр талбайд харж магадгүй

    Редик өмнө албан ёсоор дасгалжуулагч хийж байгаагүй ба сүүлийн жилүүдэд дасгалжуулагч хийх сонирхолтой болсон гэдгээ өөрийнхөө СV-нд дурдсан байна. Өмнө нь 2023 онд Торонто Рэпторс багийн дасгалжуулагчийн албанд орохоор ярилцлага өгсөн удаатай. 

    Түүнтэй ярилцлага хийсэн Шарлотт Хорнетс багийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр өмнөх ахлах дасгалжуулагч Стив Клиффордыг халсны адраа шинэ дасгалжуулагчийн албанд хүн хайж байна. Шарлотт энэ улирлыг 21 хожил 61 хожигдолтойгоор дуусгаж, NBA-ийн гурав дахь хамгийн муу амжилтыг тогтоосон билээ. Энэ ялагдал нь Шарлоттын сүүлийн найман улиралд долоо дахь удаагаа үзүүлсэн муу амжилт болов. Хорнетс 2016 оноос хойш плей-оффт шалгарч чадаагүй бөгөөд 2004-05 оны улиралд Бобкэтс нэртэй байхдаа NBA-д буцаж ирснээс хойш плей-оффын цувралд хожил байгуулж амжаагүй яваа юм. 

    Хорнетс одоо байгаа бүрэлдэхүүнд ирээдүйтэй залуу тоглогчид олон бий. Гэхдээ ЖЖ Реддик шиг анх удаа дасгалжуулагч хийж буй туршлагагүй залууд энэ боломж олдоно гэдэг хэцүү ч боломжгүй зүйл биш бизээ. Талбайд байхдаа ухаалаг хамгаалагчдын нэг байсан ЖЖ Реддикийг ирэх улиралд дасгалжуулагчийн дүрээр харах боломжтой юм.