MSports logo
Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 22

  • Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Өчигдөр буюу ням гарагт NBA-ээс улирлын шагналын эцсийн шатанд шалгарсан тоглогчдыг зарлалаа. Улирал бүрд өөр өөр төрлүүдээр шилдэг амжилт үзүүлсэн тоглогчдод олгодог шагналыг гурав дахь удаагаа MVP цомд нэр дэвшсэн Никола Иокич дахин тэргүүлж байна Мөн өнгөрсөн жилийн драфтын нэгдүгээр сонголт Сан Антонио Спөрс багийн төв Виктор Вэмбаньяама шилдэг шинэ тоглогч болон шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг зэрэг авах магадлалтай байна. 

    Лигээс оны шилдэг шинэ тоглогч, оны шилдэг хамгаалагч, оны зургаа дахь тоглогч, шилдэг тоглогч, оны шилдэг дасгалжуулагч, оны шилдэг “Сlutch” буюу төгсгөлийн мөчид найдвартай довтлогч зэрэг шагналуудын эцсийн шатанд шалгарсан тус бүр гурван тоглогчдыг зарласан юм. 

    Хамгийн том шагнал болох улирлын шилдэг тоглогчийн шагналд 2021, 2022 онд дараалан MVP шагналыг хүртсэн Никола Йокич энэ жил дахин тэргүүллээ. Тэрээр 2022-23 оны улирлыг NBA-гийн анхны аварга болж, финалын MVP цомыг хүртсэн. Одоо гурав дахь MVP цомоо хүртэх боломжтой. Хэрвээ энэхүү шагналыг хүртвэл бүх цаг үеийн шилдэг тоглогчдын дунд түүний байр суурь улам бүр баттай болох нь дамжиггүй. Мөн Билл Рассел, Уилт Чемберлен, Карим Абдул-Жаббар, Мозес Мэлоун, Ларри Бөрд, Мэжик Жонсон, Майкл Жордан, Леброн Жэймс нартай нэгдэж, 3 ба түүнээс дээш MVP шагнал хүртсэн лигийн түүхэн дэх ес дэх тоглогч болох юм.

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Дээр дурдсан үндсэн шагналуудыг авахын тулд тоглогчид хамгийн багадаа 65 тоглолтод оролцохыг шаарддаг шинэ дүрэм энэ жилээс мөрдөгдөж эхэлж байна. "Сан Антонио Спөрс"-ийн төвийн тоглогч Виктор Вэмбаньямагаас гадна Оклахома Сити Тандер багийн хамгаалагч Шай Гилжиус-Александр MVP болон оны шилдэг Clutch тоглогч гэсэн хоёр шагналд нэр дэвшээд байна. Та бүхэнд шагнал бүрийн эцсийн шатанд шалгарсан гурван тамирчдыг танилцуулж байна. 

    Оны Шилдэг тоглогч

    Никола Йокич - Денвер Наггетс

    Шай Гилжиус-Александр - Оклахома Сити Тандер 

    Лука Дончич - Даллас Маверикс 

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Оны шилдэг шинэ тоглогч

    Виктор Вэмбаньяма - Сан Антонио Спөрс

    Чет Холмгрен - Оклахома Сити Тандер

    Брэндон Миллер - Шарлотт Хорнетс

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Оны шилдэг хамгаалагч

    Руди Гоберт - Миннесота Тимбервулвс

    Виктор Вембаньяма - Сан Антонио Спөрс

    Бам Адебаяо - Майами Хит

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Оны шилдэг зургаа дахь тоглогч

    Малик Монк - Сакраменто Кингс

    Наз Рид - Миннесота Тимбервулвс 

    Бобби Портис - Милуоки Бакс

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Хамгийн их сайжирсан тоглогч

    Тайрис Макси - Филаделфиа 76ерс

    Алперен Шенгун - Хьюстон Рокетс

    Коби Уайт - Чикаго Буллс

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Оны шилдэг дасгалжуулагч

    Марк Дайнеолт - Оклахома Сити Тандер

    Крис Финч - Миннесота Тимбервулвс

    Жамал Мосли - Орландо Мэжик

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ

    Оны шилдэг Clutch тоглогч

    Стефен Көрри - Голден Стэйт Уарриорс

    ДеМар ДеРозан - Чикаго Буллс

    Шай Гилжиус-Александр - Оклахома Сити Тандер 

    Виктор Вэмбаньяама NBA-ийн шилдэг шинэ тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналд зэрэг нэр дэвшлээ