NBA-ээс ихэвчлэн 11-р сард “City Edition” буюу тухайн хотын онцгой загварын өмсгөлийг танилцуулдаг бол энэ удаа шүтэн бишрэгчдэдээ зориулан арай эрт танилцуулж байна.
2024-25 оны улиралд багууд өмсөх “City Edition” өмсгөлүүдийг Nike брэнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.
NBA өнгөрсөн жил гаргасан мэдэгдэлдээ, тус онцгой өмсгөл нь баг, хот бүрийн өвөрмөц түүх, өв уламжлалыг илэрхийлж, хотын соёлыг тусгаж байдгаараа онцлогтой. Тус өмсгөл нь хөгжөөн дэмжигчдийн дунд түгээмэл зарагддаг ба жил бүр дахин давтагдашгүй өнгө аястай гардаг. Энэ жилийн хувьд Торонто Рэпторс, Орландо Мэжик, Юта Жазз багуудын загвар хамгийн сонирхолтой гарсан байна.
Та бүхэн өмсгөлүүдтэй танилцана уу?