MSports logo
Пара хөнгөн атлетикийн УАШТ энэ сарын 21, 22 өдрүүдэд зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 17

  • Пара хөнгөн атлетикийн УАШТ энэ сарын 21, 22 өдрүүдэд зохиогдоно

    Пара хөнгөн атлетикийн энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн 09-р сарын 21, 22-ны өдрүүдэд Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбайд зохиогдоно. УАШТ-ий бүртгэл , ангилал тогтоох, мандат болон энгэрийн дугаар олголт 2024 оны 9 сарын 20 - ны өдөр Спортын төв ордны 1 давхрын хурлын танхимд 09:00-18:00 цагийн хооронд явагдана.

    Тус тэмцээн нь 2009 оноос хойш тасралтгүй 15 дахь удаагаа зохиогдох гэж байна. Нийт 44 зай, төрөлд 21 аймаг, 9 дүүргээс 400 орчим тамирчид өрсөлдөх юм. Тэмцээнд паралимпын мөнгөн медальт МУГТ Ц.Баттулга, 2020, 2024 оны паралимпын наадамд оролцсон ОУХМ П.Энхманлай болон үндэсний шигшээ багийн бүх тамирчид оролцож буйгаараа онцлогтой. Энэ жил гүйлтийн 100м-ийн зай төрөл анх удаа нэмэгдэж байна. Мөн тэмцээний зохион байгуулалт олон улсын тэмцээний стандартын дагуу зохиогдоно.