MSports logo
The Mongolz баг шигшээ наймд шалгарах эрхийн төлөө “Eternal Fire” багтай тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • The Mongolz баг шигшээ наймд шалгарах эрхийн төлөө “Eternal Fire” багтай тоглоно

    И-Спортын CS2 төрлийн дээд зэрэглэлийн лиг болох “ESL Pro League”-ийн 20 дахь улиралд манай “The Mongolz” баг амжилттай оролцож байна. Эхний шатанд “Team Spirit” багт хожигдон доод шатнаас өрсөлдсөн тэд “9z Team”-ийг 2-0 харьцаатай, “3D Max” багийг 2-0 харьцаатай тус тус хожсон. Харин өчигдөр Плэй-Оффын хоёр дахь шатанд өрсөлдөх эрхийн төлөө "BIG" багийг 2-1 харьцаатай хожиж, плэй-оффын хоёр дахь шатанд өрсөлдөх эрхтэй болсон. 750,000 долларын шагналын сантай тус тэмцээнд дээд шатны дөрвөн баг өрсөлдөгчдөө хүлээж байгаа ба “The Mongolz” баг “Eternal Fire” багтай өнөөдөр 19:00 цагаас шигшээ наймд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө. Хэрвээ тэд шигшээ наймд шалгарвал 32,000 долларыг эзэд болох юм. Харин хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Дэлхийн чансааг тэргүүлэгч “Team Vitality” баг тэднийг хүлээж байна.

    The Mongolz баг шигшээ наймд шалгарах эрхийн төлөө “Eternal Fire” багтай тоглоно

    2015 оноос хойш зохиогдож эхэлсэн “ESL Pro League” эхэндээ зөвхөн Европ болон Хойд Америкийн багуудыг хамардаг байв. Америкийн бүс нутгуудад улам бүр өргөжин тэлж, Ази, Далайн болон Өмнөд Америкийн бүс нутгийн багууд тун удалгүй оролцож эхэлжээ. Жилд хоёр удаа зохиогддог тус тэмцээн ийнхүү 20 дахь улирлаа үргэлжлүүлж байна.