MSports logo
Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангаж, финалд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангаж, финалд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээн болон ДАШТ 9-р сарын 14-өөс 25-ны хооронд болж байна. 15 улааны Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохиогдож байна. Тус тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаагаас өнөөдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа шалгарлаа. 

    Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангаж, финалд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно

    Тэрбээр финалд шалгарах эрхийн төлөө Хонг Конгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөх гэж байна. Манай тамирчин Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан чадварлаг тамирчин юм.

    Хэрвээ шигшээ шатанд шалгарч чадвал алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчдын аль ялсантай ур чадвараа сорино.