Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн IHC Apes баг энэ улиралд олон өөрчлөлтүүд хийгээд байна. Тэдний бүрэлдэхүүндээ оруулсан өөрчлөлтийг өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаа тэд туслах дасгалжуулагчаар өмнөх жил ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Лале Гуроновичийн хүү Матеха Гуроновичийг туслах дасгалжуулагчаар дахин ажиллуулахаар болсон байна. Мөн ахлах дасгалжуулагчаар өмнө "Хасын Хүлэгүүд" багт туслах дасгалжуулагчаар ажиллахдаа гурван удаагийн аварга болж байсан Р.Отгонжаргал ажиллахаар болжээ.
IHC Apes баг нэрээ өөрчилж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 17
Мөн Apes баг энэ улирлаас эхлэн нэрээ өөрчилж байна. Тус багийн шинэхэн хувь эзэмшигч “Шунхлай” групп өөрсдийн нэрээ оролцуулж “SG Apes” буюу Shunkhlai Group Apes болон шинэчлэгдэж байна. Үндэсний дээд лиг эхлэхэд 25 хоногийн хугацаа үлджээ.