MSports logo
Снукер билльярдын Дэлхийн цомын тэмцээнд Б.Нарантуяа шигшээ наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 17

  • Снукер билльярдын Дэлхийн цомын тэмцээнд Б.Нарантуяа шигшээ наймд шалгарлаа

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээн болон ДАШТ 9-р сарын 14-өөс 25-ны хооронд болж байна. 15 улааны Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болох бол 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 56 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор нийт 16 тамирчин өрсөлдөж байгаагаас өнөөдөр хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарчээ. Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин хасагдах шатанд таваар шалгарч, Хонг Конгийн И Тин Чунтай шөвгийн наймд өрсөлдөх юм.

    Снукер билльярдын Дэлхийн цомын тэмцээнд Б.Нарантуяа шигшээ наймд шалгарлаа

    Энэ удаагийн тэмцээнийг шүүхээр олон улсын зэрэглэлтэй 10 шүүгч иржээ. Тухайлбал Африкаас нэг, Америк тивээс нэг, Европоос гурав, Ази болон Номхон Далайн орнуудаас дөрвөн шүүгч ирсэн аж.

    Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 36 тамирчин өрсөлдөж буй бол эмэгтэйчүүдэд 20 тамирчин ирсэн байна.