MSports logo
Бен Симмонс: "Үзэгчид намайг 177 сая долларын гэрээгээрээ багуудыг дээрэмдэж байна хэмээн бодож байгаа нь "Үл хүндэтгэл"
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • Бен Симмонс: "Үзэгчид намайг 177 сая долларын гэрээгээрээ багуудыг дээрэмдэж байна хэмээн бодож байгаа нь "Үл хүндэтгэл"

    Брүүклин Нетс багийн тоглогч Бен Симмонс олон нийтийн түүнд хэлдэг зарим сэтгэгдэлд хариу барилаа.

    Тэрбээр: “Хүмүүс намайг дээрэм хийж байна гэсэн тайлбар хийдэг. Үгүй ээ. Би тэр гэрээг хийхдээ маш өндөр түвшинд тоглож байсан. Харамсалтай нь би бэртэл авсан. Гэхдээ хэн нэгэн намайг ингэж хэлэх нь үл хүндэтгэсэн хэрэг болно" гэжээ.


    Энэ улирал Бен Симмонс 2020 онд Филаделфиатай байгуулсан 5 жилийн 177 сая долларын гэрээний сүүлийн жил бөгөөд 2024-25 онд Брүүклинээс 40 сая долларын цалин авна.


    Бен Симмонс өнгөрсөн жил 6.1 оноо, 5.7 дамжуулалт, 7.9 самбар дунджилсан. Энэ улиралд тэрбээр өмнөх жилүүдийн адилаар бэлтгэлээ маш сайн хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч улирлын өмнөх тоглолтод 2 оноо, 2 самбар, 3 дамжуулалт өгсөн байна.