Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээнд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц маэзүмо барилдаанд оролцож давсан билээ. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Их аварга Хакүхогийн Миянгино дэвжээнд эслэн орж, анхны барилдаанаа хийсэн байна. Эхний хоёр барилдаандаа ялалт авсан Сэйхакүхо зургаан бөхийн хамт дохён дээр гарч ёслолын мавашитай үзэгчдэд танигдлаа. Хакүхо М.Даваажаргалын дэвжээнээс барилдаж буй Ө.Дэмиджамц Хакүхо багшийнхаа мавашитай гарсан юм. Маваши дээр нь Чонын зураг, Монгол, Японы далбаатайг шигтгэн өгсөн байна.
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Сэйхакүхо нэртэйгээр барилдаж, анхны ялалтаа байгууллаа
3 сарын 15
Ө.Дэмиджамц Сэйхакүхо гэсэн нэртэйгээр барилдаж байгаа юм. Сэй гэсэн ханз нь ариун, нандин гэсэн утгатай бол Хакүхог нь М.Даваажаргал бэлгэшээн өгсөн гэв. Ёслолын дараа Ө.Дэмиджамц “Багшийнхаа гоёлын мавашитай гарч, нэг талаас сандарч, нөгөө талаас баяртай байлаа. Монголд чонотой учрахад сайн зүйл тохиолддог гэдэг. Хэзээ нэгэн цагт өөрийн ёслолын мавашитай болохын төлөө хичээнэ. Багшдаа 2 жилийн дотор цолтой болно гэж амласан” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Эхний хоёр барилдаандаа ялалт байгуулсны дараа сэтгүүлчдэд “Маш их анхааралтай барилдсан. Сэй гэдэг ханзийг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Учир нь миний Дэмиджамц гэдэг нэр бол Хиргүй далай гэсэн утгатай. Хакүхо багш янз бүрээр бодож байгаад өөрийнхөө нэртэй нийлүүлсэн. Хакүхо гэсэн нэртэй барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Хүнд ачаа ч барилдаан болгондоо анхаарч барилдах болно. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах бол миний хамгийн том хүсэл” гэж ярьжээ. Хаврын тэмцээний шинэ бөхийн шалгалтад тэнцсэн 25, дахин барилдаж эхэлсэн 5, гадаад нэг бөх маэзүмо барилдаж эхэлсэн. Энэхүү барилдаанд ганц гадаад бөх нь Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц байна.