NBA-ийн 2026-27 оны улиралд хэн хожив, хэн хожигдов, багуудын өмнө ямар том сорилтууд байна вэ? Шинэ улирлын өмнө багууд том болон жижиг солилцоо наймааг хийж байна. Энэ солилцоо дундаас том гэж хэлж болохуйц солилцоонуудыг онцолж байна.
Майами Хит
Дорнод бүсийн өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед хамгийн том наймааг хийсэн баг бол Майами Хит. Тэд Милуоки Бакс-аас хоёр удаагийн MVP Яннис Антетокунмпо-г авахын тулд Тайлер Херро, эхний тойргийн гурван драфтын эрх болон бусад тоглогч, эрхүүдээ өгсөн. Одоогоор Торонто, Филадельфи хоёр ч бас том наймаа хийсний дараа Майами Хит багийн энэ шийдвэр нь бүр ч зөв болох харагдаж байна.





