Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-ий Плэй-оффт шалгарах эрхийн төлөөх Play In-ий эхний шат буюу хожигдох эрхгүй ганцхан тоглолтод 10-р байраар шалгарсан Голден Стэйт Уарриорс, 9-р байраар шалгарсан Сакраменто Кингс багт 118-94 харьцаатай хожигдлоо. Улиралд 46 хожил 36 хожигдолтой буюу ижил ажилттайгаар баруун бүсийн 9, 10-р байраар шалгарсан Голден Стэйт Уарриорс, Сакраметно Кингс багууд Плэй-Инд шалгарах эрхийн төлөө өнөөдөр тоглолоо. Тэдний аль хожсон баг 8-р байрны төлөө өнөөдөр ялагдал хүлээсэн Нью Орлеанс Пеликанс багтай тоглох хуваарьтай байсан юм.
Голден Стэйт Уарриорс өнгөрсөн улиралд эхний шатандаа тэдэнтэй таарч долоон тоглолт гарсан цувралд ялалт байгуулж байсан билээ. Харин энэ Сакраменто эзэн багаар тэднийг хүлээн авч тоглолтын гуравдугаар үеэс Уарриорст боломж өгсөнгүй. Эхний хагаст 54-50 харьцаатайгаар тэргүүлсэн Кингс гуравдугаар үед багаараа 37 оноо авсан бол Уарриорс 27 оноо авч онооны зөрүүг 10 давуулав. Улмаар дөрөвдүгээр үед уналтад орсон Уарриорс сэхээ авч чадалгүй 18 оноо авсан ба эсрэгээр нь Кингс 27 оноо авснаар үндсэн цагт 94-118 харьцаатайгаар Сакраменто Кингс баг ялалт байгуулж дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов.
Тус тоглолтод Сакраменто Кингс багийн гарааны 5 тоглогч 20 ба түүнээс дээш оноо авсан нь хожил байгуулах гол үндэс болсон байна. Залуу тоглогч Кеон Эллис 27 оноо, 2 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ. Харин нөгөө тал Клэй Томпсон алсын зайнаас 6 удаа, дундын зайнаас 4 удаа довтолсон нэг ч оноо авалгүй тоглолтыг өндөрлүүлсэн нь хожигдох шалтгаануудын нэг болжээ.