MSports logo
Рафаэл Надаль бэртлээсээ эргэн ирж, хоёр жилийн дараах анхны ялалтаа байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 17

  • Рафаэл Надаль бэртлээсээ эргэн ирж, хоёр жилийн дараах анхны ялалтаа байгууллаа

    Талбайн теннисний домогт тоглогч Рафаэл Надаль бэртлээсээ эргэн ирж, хоёр жилийн дараа өөрийн нутагтаа анхны ялалтаа байгууллаа. Өнөөдөр Барселонад болсон шавар талбайн нээлттэй тэмцээний 1-р тойргийн тоглолтод Надаль дэлхийн чансааны 62-т бичигдэж буй Флавио Коболлиг 6:2, 6:3-аар буулган авлаа. 1-р тойрог байсан ч Надалийн хувьд маш чухал тоглолт байв. Учир нь хэд хэдэн бэртлийн улмаас тэрээр бараг хоёр жилийн хугацаанд анх удаа талбай дээр өрсөлдөөнтэй тоглолт үзүүлж, ялалт байгуулсан нь түүнд дахин урам зориг өгөх үйл явдал хэмээн гаднын хэвлэлүүд үзэж байна. Надаль хамгийн сүүлд шавар талбай дээр тоглосон нь өнгөрсөн 2022 оны Францын нээлттэй тэмцээн байсан ба тус тэмцээний финалд шалгарсан юм.

    Өнөөдрийн энэхүү тэмцээн нь 1-р сард болсон Австралийн нээлттэй тэмцээнээс хойш оролцож уй анхны тэмцээн байв. Тус тэмцээний үеэр Надаль ташаандаа гэмтэл аваад байсан билээ. Коболлигийн эсрэг 37 настай Надаль гайхалтай тоглолт үзүүлэв. 21 настай Коболли бараг 700 хоногийн турш талбай дээр тоглоогүй өөрөөсөө 15 насаар ах хүн хүнд хоёр сэт дараалан хожигдсондоо бага зэрэг гайхсан бололтой. Надаль талбайн теннистээ гаргууд тоглогч тул шавар талбайд ч асуудалгүй хялбар тоглож болохыг олонд харуулав. Надалийн 2023 он Австралийн нээлттэй тэмцээнд 2-р тойрогт авсан ташааны гэмтэл нь бүхэл бүтэн улирлыг өнжихөд хүргэсэн.

    Испани гаралтай Надаль Испаний Барселона хотод тоглохдоо үргэлж тухтай байдаг талаараа дурдсан байна. Тэрээр карьерынхаа туршид Барселона хотод 12 түрүү авсан байна. Түүний зорилго ирэх сард Ролан Гаррост дахин тоглох ба хэрвээ бэртэл гэмтлээс зайлсхийж чадвал тэр аварга авах ч боломжтой гэжээ. 

    Рафаэл Надаль бэртлээсээ эргэн ирж, хоёр жилийн дараах анхны ялалтаа байгууллаа