MSports logo
125 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ М.Лхагвагэрэлийн зоонд ямар өрсөлдөгчид байна вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 9

  • 125 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ М.Лхагвагэрэлийн зоонд ямар өрсөлдөгчид байна вэ?

    Парисын наадмын сонгомол болон чөлөөт бөхийн төрөл дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас эмэгтэй зургаа, эрэгтэй гурван тамирчин өрсөлдөж байгаагаас өнөөдөр МУГТ М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд Франц улсын Чэмп Де Марс Аренад барилдана. Өчигдөр явагдсан сугалаагаар АНУ-ын тамирчин Мэйсон Паррис сонгогдсон. Өнөөдөр 17:00 цагаас эхлэх 125 кг жингийн тав дахь барилдааныг хийнэ. Түүний өрсөлдөгч Мэйсон Паррис нь АНУ-ын Индиана мужид 1999 оны 10-р сарын 01-нд төрсөн. Түүний аав Марк нь мөн чөлөөт бөхийн тамирчин байсан ба дөрвөн настайгаас нь эхлэн түүнийг чөлөөт бөхөөр хичээллүүлж, дасгалжуулсан байна. 2023 онд АНУ-ын коллежуудын хамгийн шилдэг бөхөөр шалгарсан. Өмнө нь олимпын наадамд оролцож байгаагүй ба 2023 оны Белград хотноо болсон ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан амжилттай бөх юм. 

    125 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ М.Лхагвагэрэлийн зоонд ямар өрсөлдөгчид байна вэ?

    МУГТ, Хилчин спорт хорооны бөх, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэлийн хувьд 1998 онд төрсөн өдгөө 26 настай. Хоёр дахь олимпын наадам нь энэ болж байна. Өмнө нь Токиогийн олимпод оролцохдоо хүрэл медалийн төлөө өрсөлдөж, харамсалтайгаар ялагдан шагналт 5-р байранд орж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр 2021 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны ДАШТ-ий Мөнгө, 2023 онд Азийн аварга, Мөн Ханжоу Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм.

    125 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ М.Лхагвагэрэлийн зоонд ямар өрсөлдөгчид байна вэ?

    Хэрвээ эхний шатаа амжилттай давбал гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдөж буй Египетийн бөх Диаалдин Гамал Гуада болон хоёр дахь олимподоо оролцож буй Азербайжаны бөх Гиорги Мешвилдишвили нарын аль ялсантай шөвгийн дөрөвт орох эрхийн төлөө өрсөлдөх болно. Тус хоёр тамирчин нь олимп, дэлхийн медаль хүртэж байгаагүй ба оролцсон тэмцээнүүддээ ихэвчлэн шагналт байранд орж байжээ. Түүний зоонд байгаа хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл 2016 оны Риогийн олимпын хүрэл, 2021 оны Токиогийн олимпын мөнгөн медальт, гурван удаагийн дэлхийн аварга Гүржийн алдарт бөх Жено Петриашвил олимпын гурав дахь медалиа хүртэхээр өрсөлдөж байна.

    125 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ М.Лхагвагэрэлийн зоонд ямар өрсөлдөгчид байна вэ?