Өчигдөр чөлөөт бөхийн төрөлд манай улсаас 53 кг-ын жинд дагах барилдаанд ОУХМ Б.Хулан 2022 оны Белградад болсон ДАШТ-д аваргын төлөө тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзэж 10-4 харьцаатай ялалт байгуулан хүрэл медалийн төлөө Парисын дэвжээнд дахин зодоглох эрхээ халаасалсан. Улмаар хагас шигшээд ялагдал хүлээсэн БНХАУ-ын бөх, өнгөрсөн олимпын мөнгөн медальт Панг Чианютай хүрэл медалийн төлөө Монголын цагаар 08-р сарын 09-ны 03:00 цагаас барилдлаа.
Барилдааны эхлэлд ОУХМ Б.Хулан хөл алдаж оноо алдсан бол цаашлаад барьцаа гүйцэт хийж чадалгүй даралтад орон 6-2 харьцаатай цэвэр ялагдлаа. Ийнхүү ОУХМ Б.Хулан 24 насандаа анхны олимподоо оролцохдоо шагналт 5-р байранд шалгарч байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг