ОУ-н хүүхдийн Х наадам Улаанбаатар хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг төрөлд ширээний теннисний ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд Монгол улс, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүүхдүүд нийт 18 тамирчин өрсөлджээ.
Тэмцээний холимог хосын төрөлд:
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ли Яо, Мин Зэ нар алтан медаль
Монгол улсаас А.Билгүүн, С.Анхмаа нар мөнгөн медаль БНХАУ-ын ӨМӨЗО-ы Лю Риу Се, Лиан Юэ нар хүрэл медаль тус тус хүртсэн байна:
Багийн хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг түрүүлсэн бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы баг, ОХУ-ын баг нар удаалжээ.
Охидын ангилалд:
БНХАУ-ын ӨМӨЗО-ы баг алтан медаль, ОХУ-ын баг мөнгөн медаль, Монгол улсын баг хүрэл медалийн эзэд болов.
Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд:
БНХАУ-ын ӨМӨЗО-ы тамирчин Яанг Юу Бин алтан медаль, Монгол Улсын тамирчин У. Мөнх-Өлзий мөнгөн медаль, А.Билгүүн хүрэл медалийг хүртжээ.
Охидын ганцаарчилсан төрөлд:
БНХАУ-ын ӨМӨЗО-ы тамирчин Лиан Юэ Ши алтан медаль, Лиэ Юү Тон мөнгөн медаль, Монгол улсын тамирчин С.Анхмаа хүрэл медалийн эздээр тодорчээ.
Олон улсын хүүхдийн спортын X наадам нь 8 сарын 6-11-нд болох бөгөөд наадамд жүдо, чөлөөт бөх, хөнгөн атлетик, байт харваа, ширээний теннис, бокс, сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр 3 улсын 400 гаруй тамирчид 525 багц медалийн төлөө өрсөлдөх юм.