MSports logo
ПАРИС 2024: Дэлхийн хамгийн хурдан саадтай гүйлтийн эмэгтэй тамирчин
  • Н
    Нанва

    8 сарын 9

  • ПАРИС 2024: Дэлхийн хамгийн хурдан саадтай гүйлтийн эмэгтэй тамирчин

    Өнгөрсөн пүрэв гаригт “Стад де Франс” цэнгэлдэхэд эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Маклафлин-Леврон 50.37 секундын амжилтаар ахин алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн ”Олимпын хошой аварга” болов. 50.37 секундээр дэлхийн дээд амжилтыг тогтоосноор өөрийн 50.65 секундын хуучин дэлхийн дээд амжилтыг шинэчилж байгаа юм. Тэрбээр Токио-2020 олимпод дээрх төрлөөр өрсөлдөн анхны алтан медалиа хүртэж байсан бөгөөд 4х400м-ийн саадтай гүйлтийн багийн төрөлд ч аварга авч байсан.


    ПАРИС 2024: Дэлхийн хамгийн хурдан саадтай гүйлтийн эмэгтэй тамирчин

    Мөн АНУ-ын гүйлтийн тамирчин Анна Кокрелл 51.87 секундын амжилтаар олимпын анхны мөнгөн медалийг хүртэж хувийн амжилтаа ахиулжээ. Харин хүрэл медалийг Недерланд улсын тамирчин Фемке Бол 52.15 секундээр хүртсэн.




    ПАРИС 2024: Дэлхийн хамгийн хурдан саадтай гүйлтийн эмэгтэй тамирчин

    Эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн финалын шат Сидней МакЛафлин-Леврон болон Фемке Бол нарын тулаан байсан гэж хэлж болно. Учир нь хоёр тамирчин нь тус төрөлдөө хамгийн хурдан хоёр эмэгтэй гэгддэг бөгөөд 24 настай Недерланд улсын тамирчин Фемке Бол Парис- 2024 олимпод 4х400 багийн төрөлд аварга авч, Токио-2020 олимпод 400м-ийн ганцаарчилсан төрөлд хүрэл медалийг хүртсэн тамирчин юм. Мөн 2024 оны 3-р сарын 2-нд тогтоосон 49.17 секундын амжилтаар 200м-ийн богино замын (short track) дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд, 2023 онд 400 метрийн саадтай гүйлтийн дэлхийн аваргын “алтан медаль” хүртэж байсан эмэгтэй юм.


    АНУ-ын гүйлтийн тамирчин МакЛафлин-Леврон 50.37 секундын амжилтаар 25 насандаа бүх цаг үеийн хамгийн хурдан саадтай гүйлтийн тамирчин гэх тодотголыг зүүж байгаа бол Нидерландын тамирчин Фемке-Бол 2024 оны 7-р сарын 14-нд болсон 400 метрийн саадтай гүйлтийн Европын дээд амжилтыг 50.95 секундын амжилтаар тогтоосон нь түүнийг бүх цаг үеийн хоёр дахь хамгийн хурдан эмэгтэй болгож байгаа юм.

    ПАРИС 2024: Дэлхийн хамгийн хурдан саадтай гүйлтийн эмэгтэй тамирчин