АНУ-ын хөнгөн атлетикийн гүйлтийн тамирчин Ноа Лайлс олимпын эрэгтэйчүүдийн ойрын 100 метрийн зайд алтан медаль хүртсэн тухай өмнө мэдээлж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 200 метрийн гүйлтийн төрөлд орж хүрэл медалийн эзэн болжээ. Түүний хувьд уг төрөлд алтан медалийг авна гэж найдлага тавьж байсан ч “Ковид туссан нь нөлөөлсөн байх” гэж үзжээ. Учир нь мягмар гарагт өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд гараандаа орж ирсний дараахан эмч нар түүнийг тэргэнцэр дээр суулган замаас нь авч явсан байна.
Лайлс 200 метрийн тэмцээнээ дуусгасны дараа хорио цээрийн дэглэмд орж олимпын тосгоноос хол байрлах зочид буудалруу нүүсэн гэнэ. Тэрбээр пүрэв гарагийн 200 метрийн тэмцээнд өрсөлдөхгүй гэж бодоогүй бөгөөд түүний оношны талаарх мэдээллийг зориудаар задруулаагүй гэж хэлжээ. АНУ-ын гүйлтийн холбооноос уг асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийж АНУ-ын Олимпын хороо болон ОУОХ-ны өвчнийг хянах төвийн бүх заалт, удирдамжийг дагаж мөрдсөн гэдгээ мэдэгдсэн байна.