MSports logo
Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 4

  • Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо

    Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Их дуулга болох Токиогийн Их дуулга өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд таван тивийн 84 орны нийт 506 жүдоч өрсөлдлөө. Монгол Улсыг төлөөлөн нийт 20 тамирчин татамид гарснаас Ё.Басхүү, Л.Сосорбарам нар медалийн тавцанд зогслоо. Токиогийн их дуулгад яг нэг жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан манай хоёр тамирчны хувьд энэ жил дахин медалийн тавцанд зогсож, энэхүү их дуулгын хос медальтан болсон юм. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү Японы Абэ Хифүмитэй финалд үлдэж, мөнгөн медалийн эзэн болсон юм. Жүдо сонирхогчид тэдний финалын барилдааныг Парисын дэвжээнд харах бэлгэдлийг хэлцэж байлаа. 

    Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо

    Эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам дагах барилдаанд АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Монгол жүдоч Б.Хорлоодойг ялж, Унгарын Река Паппыг мөн буулган авснаар хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн Токиогийн их дуулга тэмцээнд 59 орны 346 тамирчин, манай улсаас 13 тамирчин оролцож байсан бол Парисын олимпын өмнөх жил энэ тоо бараг хоёр үржигдсэн гэж хэлж болно. Тамирчдын ширүүн өрсөлдөөн дундаас ийнхүү манай хоёр тамирчин өмнөх жилийн амжилтаа бататгаж, Ё.Басхүү медалийн өнгөө хувиргав.

    Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо
    Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо

    Ё.Басхүүгийн хувьд эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд дэлхийд 5528 оноотойгоор 2-т эрэмбэлэгдэж байна. Түүний сүүлийн амжилтыг дурдвал Доха хотноо болсон жүдо бөхийн 2023 оны дэлхийн аваргын хүрэл медаль, 6-р сард Улаанбаатар их дуулга тэмцээнд алт, 9-р сард Ханжоуд болсон Азийн олимп буюу Азийн наадамд мөнгөн медаль хүртэж, ийнхүү Токиогийн их дуулгад мөнгөн медаль хүртлээ. 

    Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгын хос медальтан боллоо