MSports logo
Евро 2024 тэмцээний эцсийн шатны сугалаа явагдав
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 4

  • Евро 2024 тэмцээний эцсийн шатны сугалаа явагдав
    quote

    2006 оны дэлхийн аваргаас хойш Герман улс зохион байгуулж буй анхны эрэгтэйчүүдийн тэмцээн болох Евро-2024 өмнөд хэсгийн Мюнхенээс хойд зүгийн Хамбург хүртэл улс даяар 10 цэнгэлдэх хүрээлэнд болно.

    2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сугалаа явагдсан бөгөөд энэ зун Германд 24 багийн гайхалтай өрсөлдөөн болох гэж байна. 
     
    В хэсэгт Испани, Итали, Хорватын багууд багтсан бол Английн шигшээ баг хэсэгтээ Серби, Данийн шигшээ багуудтай багтсан гэхчлэн өнгөрсөн амралтын өдөр ирэх жилийн Европын топ улсуудын өрсөлдөөний эцсийн сугалаа явагдсан юм. Итали Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд дараалан түрүүлсэн хоёр дахь баг болохыг зорьж байгаа бол ЕВРО 2020 тэмцээний дэд аварга Англи, эзэн улс Герман, 2022 оны дэлхийн аваргын финалд шалгарсан Францын шигшээ багууд цом өргөх фаворитуудын тоонд багтаж байна.

    Евро 2024 тэмцээний эцсийн шатны сугалаа явагдав

    2024 оны зургаадугаар сарын 14-нд эхэлж, нэг сарын турш үргэлжлэх тэмцээний салхийг Европын гурван удаагийн аварга Германы баг хагална. Шотландын багтай хийх уг тоглолт Мюнхен хотын "Allianz Arena" цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-ний ням гарагт Берлинд болно. ЕВРО-2024 тэмцээн Германы Берлин, Кёльн, Дортмунд, Дюссельдорф, Франкфурт, Гельзенкирхен, Хамбург, Лейпциг, Мюнхен, Штутгарт гэсэн 10 хотод болно. Тэмцээнд 24 баг зургаан хэсэгт хуваагдан оролцох бөгөөд ирэх оны гуравдугаар сард болох плей-оффын тоглолтоор эцсийн гурван баг тодрох юм. 

    Евро 2024 тэмцээний эцсийн шатны сугалаа явагдав

    Эцсийн шатны сугалаагаар

    А хэсэг: Герман, Шотланд, Унгар, Швейцар

    В хэсэг: Испани, Хорват, Итали, Албани

    С хэсэг: Словени, Дани, Серби, Англи

    D хэсэг: Плэй-оффын А хэсгийн ялагч, Нидерланд, Австри, Франц,

    Е хэсэг: Бельги, Словак, Румын, плэй-оффын В хэсгийн ялагч

    F хэсэг: Турк, плэй-оффын С хэсгийн ялагч, Португал, Чех багтжээ.