MSports logo
Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийг Өмнөговь Шанх Транс баг тэргүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 4

  • Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийг Өмнөговь Шанх Транс баг тэргүүллээ

    2023 оны Үндэсний волейболын дээд лигийн эрэгтэй багуудын 2-р тойргийн тоглолтууд өндөрлөж Өмнөговь Шанх Транс баг 9 хожил ганхан хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Тэд боломжит 30 онооноос 27 оноо цуглуулжээ. Тэдний араас Натур Мед багийнхан тойрог бүрд нэг удаа хожигдож, нийт найман хожил байгуулан 24 оноотойгоор удаалж байна.

    Хасу Мегастарс багтай хүндхэн тоглолт буюу 5 сетэд ялалт байгуулсан Тэнүүн Огоо багийнхан чухал хоёр оноо цуглуулж 6-4 амжилттайгаар 3-р байрт бичигдэж эхэллээ. Эхний тойрогт ердөө ганцхан хожил байгуулсан Хасу Мегастарс баг хоёрдугаар тойрогт 2 хожил байгуулж 4-р байрлуу дэвшин орж ирлээ.

    Харин Баянхонгор Корунд Гео багийнхан эхний тойрогтоо 3 хожилтой байсан ч хоёрдугаар тойрогт ердөө ганхан хожил байгуулан 5-р байр луу доошилсон байна. 

    Ховд Алтайн Барс багийнхан нэг ч хожил байгуулж чадаагүй хэвээр байна. Тэмцээний шийдвэрлэх 3-р тойргийн тоглолт 12-р сарын 7-нд буюу энэ Пүрэв гарагт Баянхонгор аймагт зохиогдохоор болжээ. Гуравдугаар тойргийн нээлтийн тоглолт Хөвсгөл Эрчим, Хашхан Өвөрхангай багуудын тоглолтоор эхэлнэ.