MSports logo
Рафаэль Надаль эх спортдоо эргэн ирэхээ мэдэгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 4

  • Рафаэль Надаль эх спортдоо эргэн ирэхээ мэдэгдлээ

    Талбайн теннисний домогт тоглогч, Их дуулгийн 22 удаагийн аварга Рафаэль Надаль өнгөрсөн нэгдүгээр сард авсан ташааны бэртлээс болж дахин талбайд гараагүй байсан билээ. Бэртлээс хойш хагалгаанд орж, эдгэрэх шаардлагатай багагүй хугацааг өнгөрүүлсэн 37 настай Испани супер одыг эргэж ирэх нь эргэлзээтэй ч гэгдэж байсан. Харин өнгөрсөн бямба гарагт өөрийн твиттер хуудаснаа эргэн ирнэ гэдгээ зарлаж "Нэг жилийн дараа буцаж ирэх цаг минь боллоо" хэмээн испани хэлээр бичсэн байна. Тэрбээр нэгдүгээр сард болох Авcтралын нээлттэй тэмцээний өмнө Брисбэн олон улсын тэмцээнд оролцох аж.

    Чансааны 663-т жагсаж буй Надаль Брисбэн болон Мельбурн хотын тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 14-нд эхэлнэ. Мөн түүний ирэх жилийн хамгийн том зорилго нь 2024 оны Парис хотноо болох олимпийн наадамд оролцох ба үүнийгээ ч ядан хүлээж байгаа гэнэ. Тэрээр Олимпийн хос алтан медальтнуудын нэг буюу “Бээжин-2008” ганцаарчилсан төрөлд алт, “Рио 2016”-д хосын төрөлд Марк Лопестой хамт алтан медаль хүртэж байсан юм.