MSports logo
Манчестер Гранпри тэмцээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 4

  • Манчестер Гранпри тэмцээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

    Паратаеквондогийн 2023 оны сүүлийн гранпри тэмцээн Английн Манчестер хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон ба -63 кг жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. 

    Мөн тус тэмцээний үеэр “Дэлхийн таеквондогийн холбоо”-ноос оны шилдгүүдээ шалгаруулж байгаа ба манай улсаас дараах эрхмүүд 2023 оны шилдэг тамирчдын жагсаалтад өрсөлдөж байна. 

    2023 оны дэлхийн шилдэг тамирчин: Паратаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Дэлхийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ

    2023 оны дэлхийн шилдэг дасгалжуулагч:  Паратаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар тус тус нэр дэвшиж байна.

    2023 онд МУГТ Г.Болор-Эрдэнэ нийт 10 тэмцээнд оролцсоны 9 тэмцээнд нь финалд шалгарсан амжилт үзүүлж жиндээ хэр хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсаар байна. 

    Гэрэл зургийг: Mongolian Taekwondo Federation 

    Манчестер Гранпри тэмцээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ