MSports logo
Холбооны мөрдөх товчоо тамирчдын гэрт хулгай орох нь ихэссэн хэмээн томоохон лигүүдэд анхааруулж байна
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 31

  • Холбооны мөрдөх товчоо тамирчдын гэрт хулгай орох нь ихэссэн хэмээн томоохон лигүүдэд анхааруулж байна

    Холбооны мөрдөх товчооноос NFL болон NBA-гийн нэр хүндтэй тоглогчдын гэрт хулгай орж, улмаар мэргэжлийн тамирчдад халдах гэмт хэргүүд сүүлийн үед ихсэж байгаа талаар анхаарууллаа. Тамирчдын гэрт томоохон загвар зохион бүтээгчийн гар цүнх, үнэт эдлэл, цаг, бэлэн мөнгө зэрэг өндөр зэрэглэлийн бараа багтсан байж болзошгүй гэсэн ойлголтоос болж хулгайчид онилсон байх магадлалтай хэмээн Холбооны мөрдөх товчоо мэдээлжээ.

    NFL болон NBA-ийн зүгээс тоглогчдодоо аюулгүй байдлын сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд дээр х хэргийн зарим нь тоглогчид багийнхаа хамт аялан тоглолтоор явсан үед гарсан байна. NFL-ийн сэрэмжлүүлэгт спортын олон төрөлд мэргэжлийн тамирчдын гэр орон "зохион байгуулалттай, чадварлаг бүлгүүдийн хулгайн гэмт хэргийн бай болж байна" гэжээ.

    Холбооны мөрдөх товчоо тамирчдын гэрт хулгай орох нь ихэссэн хэмээн томоохон лигүүдэд анхааруулж байна

    Даллас Маверикс багийн од Лука Дончич гэрт нь хулгай орсон сүүлийн мэргэжлийн тамирчин юм. Түүний менежер Лара Бет Сигер өнгөрсөн бямба гарагт Дончичийн гэрт халдлага гарсан гэж мэдэгджээ. Баасан гарагийн орой хэрэг гарах үед тэнд хэн ч байгаагүй гэж Сигер хэлсэн бөгөөд Дончич цагдаад мэдүүлэг өгсөн байна.

     

    NFL-ийн од Канзас Ситигийн хамгаалагч Патрик Махомес, Цинциннатигийн Жо Бэрроу, Чифс Трэвис Келси нарын хамт, Милуокигийн Бобби Портис, Миннесотагийн Майк Конли Жр нар оглогчид хохирогч болсон.

     

    Холбооны мөрдөх товчооны тайланд "Гэр орон сууц эзэнгүй байхад хулгай их гардаг бол зарим нь оршин суугчид гэртээ байхад хулгай гардаг" гэж мэдэгджээ. "Эдгээр тохиолдолд хүмүүс зэвсэгтэй байх юм уу хүчирхийлэл үйлдэж болзошгүй тул хууль сахиулах байгууллагад хандаж, гэмт хэрэгтэнтэй харилцахаас зайлсхийхийг зөвлөж байна." гэсэн байна.