Өдгөө тав дахь олимподоо оролцож буй Жүдо бөхийн домог +100 кг-ын босоо аварга гэгддэг Тедди Ринер 35 насандаа нутгийн дэвжээн дээрээ зодоглож байна. 2008 оны Бээжингийн олимпод оролцсон цагаасаа хойш:
Лондон 2012-т АЛТ
Рио 2016-д АЛТ
Токио 2020-д багийн төрөлд АЛТ
Бээжин 2008-д ХҮРЭЛ
Токио 2020-д ХҮРЭЛ медаль хүртэж байсан билээ. Мөн 2007 оны ДАШТ-д оролцсон цагаасаа хойш:
2007, 2008, 2009, 2010, 2011, 2013, 2014, 2017, 2017, 2023 ОНЫ АВАРГА
2010 онд МӨНГӨ
2017 онд ХҮРЭЛ медаль хүртэж байсан. За тэгээд Гранд Слам, Гран При, Европын аваргийг нь тоолбол дуусахгүй босоо тамирчин юм.