Тамираагийн Хангал Герман улсын менежертэй гэрээ байгууллаа. Түүний менежер мэргэжлийн тамирчин байхад шаардлагатай бүхий л зүйл дээр хамтран ажиллаж, тамирчны замналын дараах амьдралд нь ч бат тогтвортой байх тал дээр эртнээс чиглүүлэн ажиллахаа хэлсэн юм. Түүний менежер Маркус Лох нь банк, эдийн засгийн салбарт 30 гаруй жил, спортын менежмент менежер чиглэлээр 20 орчим жил ажилласан туршлагатай бөгөөд цаашид Монгол тамирчны боломж, давуу талыг өсөн нэмэгдүүлж, дэлхийтэй холбох хүсэлтэй нэгэн юм. Т.Хангал нь Монголын волейболын дээд лигийн аварга, тэгш тоглогч төдийгүй өнгөрсөн улиралд Тайландын мэргэжлийн лигийн аваргаар тодорч, лигийн Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Монголын урдаа барьж байгаа багийн спортын шилдэг залуу тамирчдын түүчээ билээ.
Монгол улсын спортын салбарт мэргэжлийн спортын харилцааны хэм хэмжээг албажуулсан тамирчин, менежер хоорондын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд суурилсан, тамирчны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэсэн гэрээг ийнхүү өнөөдөр байгууллаа.