MSports logo
Азийн 19 дүгээр наадамд манай улсаас 400 гаруй тамирчин оролцоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 8

  • Азийн 19 дүгээр наадамд манай улсаас 400 гаруй тамирчин оролцоно

    Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдсон Ханжоу 2022 Азийн 19 наадмыг энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотод зохиогдоно.  Уг наадамд 400 гаруй баг тамирчид оролцоно. Спортын 40 спортын 61 төрлөөр 45 улсын тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорино. Манай улсаас Үндэсний олимпын хорооноос 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Манай тамирчдын спортын хувцас хэрэглэлийн 361 брэнд хариуцан ажиллаж, бүх тамирчдад иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангасан байна.

    Азийн 19 дүгээр наадамд манай улсаас 400 гаруй тамирчин оролцоно

    19 дэх удаагаа зохиогдож буй Азийн наадам БНХАУ-д гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Анх Хятадын нийслэл Бээжин хотод 1990 онд уг наадмыг зохион байгуулж байсан бол 2010 онд Гуанжоу хот уг наадмыг зохион байгуулж байжээ.  Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн 11 удаагийн наадамд оролцохдоо 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.

    Азийн 19 дүгээр наадамд манай улсаас 400 гаруй тамирчин оролцоно